Орхон аймагт “Санхүүгийн зах зээл” өдөрлөг зохион байгуулав | News.MN

Орхон аймагт “Санхүүгийн зах зээл” өдөрлөг зохион байгуулав

Орхон аймагт “Санхүүгийн зах зээл” өдөрлөг зохион байгуулав

Орхон аймагт “Санхүүгийн зах зээл” өдөрлөг зохион байгуулав

Санхүүгийн зохицуулах хороо, Орхон аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй даатгалын зуучлалын үйлчилгээ эрхэлдэг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны болон даатгалын компани, байгууллагууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ард иргэдэд нээлттэй үйлчиллээ.

Энэ үеэр Хорооны ажлын хэсгийнхэн зохицуулалтын байгууллагын ажилтнууд, санхүүгийн зах зээлд оролцогчид, иргэдэд зориулан сургалт, уулзалтыг хийж, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Мөн шинээр хувьцаагаа олон нийтэд нээлттэй гаргаж, амжилттай ажиллаж буй “Анд энерги” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Орхон аймагт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг  ажиллав.

ЭХ СУРВАЛЖ: FRC.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж