Б.Галсансүх: МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарыг дэмжиж байна | News.MN

Б.Галсансүх: МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Б.Галсансүх: МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарыг дэмжиж байна

Б.Галсансүх: МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарыг дэмжиж байна

“Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл” /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч, яруу найрагч Б.Галсансүх тэргүүтэй сэтгүүлчид өнөөдөр (2019.10.03) хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Б.Галсансүх “Нийгэмд олны анхаарал татсан, тулгамдсан олон асуудал байна. Гэтэл Х.Мандахбаяр гэдэг хүн заавал уул, уурхай гээд гүйгээд байдаг нь ямар учиртай юм бэ. Уул уурхай бол Монголчуудын хувьд хамгийн эмзэг сэдэв. Үүн дээр дөрөөлөн эх орончийн дүрд тоглож, олонд танигдах гэж зүтгэж байна. Х.Мандахбаяр бол эх орон, газар шороондоо хайртай хүн биш. Яагаад гэвэл өөрөө Өмнөговь аймагтаа “Их шижир баялаг” гээд уул, уурхайн компанитай. Хувьдаа нүүрс зөөдөг машинтай. Үүгээрээ Монголын баялгийг өдөр, шөнөгүй урагшаа зөөдөг мөртлөө эх оронч болж жүжиглэж буй нь гутамшигтай.

Уул, уурхайг би хаалгасан гээд “Ардын баатар” болоод яваа хүн үнэндээ шоудаж байгаа шүү. Уул уурхайг хаагаагүй. Үнэндээ Тосон бумбын нуруунд Хятад эзэнтэй уурхайнууд одоо хүртэл ажиллаж байна. Бүх уурхайг хаалгаад, уул усаа аварчихсан гэж бодож байгаа бол эндүүрэл.Үүнээс гадна энэ хүн МСНЭ-ийн Ерөнхийлөгч хууль бусаар болсон. Өөрөө тайлбарлахдаа, би үүнд оролцоогүй, миний найз, хуульч А.Отгонбаяр хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, Ерөнхийлөгч болсон гэсэн.

Одоо А.Отгонбаярт Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Тиймээс энэ хурлыг өнөөдөр зохион байгуулж буй нэг үндэс бол МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Энэ хүн бие муутай. Өнөөдөр харвалаа, албан тушаалаа өглөө гэдэг. Маргааш нь уул, уурхайг хаалгачихлаа, би буцаад Ерөнхийлөгчийн ажлаа авлаа гэдэг. Х.Мандахбаяр эрүүл хүн мөн үү? Энэ хүн МСНЭ-ээр тоглож болсон. Одоо “Онц их хурал” зарлаж, сэтгүүлчид нэгдэж, түүний энэ увайгүй үйлдлийг таслан зогсооё” гэв.

"Хатуу мэдээ" сайтын найруулагч Б.Мөнхтөр

-“Тосон бумбын нулимс” нэвтрүүлэг 2017 оны дөрөвдүгээр сард хийгдсэн. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд Х.Мандахбаяр юу ч хийгээгүй, зүгээр л боломжийг хараад сууж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед уурхайн үйл ажиллагаа эхлээгүй, хэрүүл тэмцэл хийхэд ямар ч ашиггүй байсан гэсэн үг. Яг цагаан сарын үеэр уурхайг ухаж эхэлсэн байдаг. Тэгэхэд нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлж, зам харгуйг нь хааж, хагалгаанд орсон хүн хүртэл өвлийн хүйтэнд тэмцээд явж байсан. Энэ үед Х.Мандахбаяр 11 өрөө байрынхаа найрыг хийгээд, баярлаад сууж байсан. Ер нь бол их баярлаж, наргиж, цэнгэх дуртай хүн л дээ.

Хэрэв үнэхээр эх оронч юм бол Х.Мандахбаяр тэр үед ухаж эхлээгүй байхад тэмцэх нь яасан юм. Тэгэхээр эндээс ганц л дүгнэлт хийж болно. Ухуулаад, сенсааци үүсэхэд бэлэн болсны дараа араас нь сэлэм барьж дайрсан. Үүнээс гадна нэг ноцтой мэдэгдэл өөрийн цахим хуудастаа бичсэн. Сэтгүүлчид МСНЭ-д татвар төлөөгүй бол БНХАУ руу сурвалжилга бэлтгэж явах эрхгүй гэсэн байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. МСНЭ-ийг БНХАУ-ын суртал, ухуулгын хэлтэс хянаж байна гэсэн үг үү.

Одоо дээр нь Солонгосын визэнд ороход татвар төлөөгүй бол тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж байна. Хурим дээрээ есөн газартай санамж бичиг зурсан гэсэн. Ерөөсөө л иймэрхүү л ажил хийгээд явна. Монгол сэтгүүлчийн гар, хөлийг мухарлах, явах замыг өөрөөрөө дамжуулах ийм л арга хайж байна. Тэгэхээр ийм хүнээр бид удирдуулаад явах шаардлага байна уу. МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатартай бид нэгдэж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нараа 2019-10-03 202.126.88.36

Мандарбаяряах вэ тэр мүонтв гахай батцэнгэлииг зайлуул ямарч бүтээл байхгүй цэрдиисэн габсек

Avatar

Хммммм Жинхэнэ сэтгүүлч гэж Монголд байдаг юм уу ??? 2019-10-03 139.5.218.212

Монголын сэтгүүлчид бол жижигхээн сэтгэдэг, жижигхээн бор мөнгөнд худалдагддаг амьтас байдаг юм гэнэ билээ

Avatar

Зочин 2019-10-03 150.129.143.12

ГАЛСАНСҮХ ГАЛЗУУГЫН ХАЖУУД СУУГАА ХҮМҮҮСТ ШҮЛС НЬ ҮСРЭЭД БАС ГАЛЗУУ БОЛЧИХ ВИЙ ДЭЭ !

Avatar

УНШИГЧ 2019-10-03 66.181.188.181

МАНДАХБАЯР УВАЙГҮЙ ЦАРАЙЛСАН ЭТГЭЭД ХАРАГДДАГ. ЛАВ ХЭЛ АМ, ЛУЙВАР БОЛЖ БАЙЖ СНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСНЫГ САНАЖ БАЙНА. ШОУЧИН ГАР, СЭТГҮҮЛЧИД ЭЭ, ЭНЭ ХҮНЭЭС НААД ЭВЛЭЛЭЭ ЭРТХЭН САЛГАЖ АВ. ЭНЭ ХҮН ЦААШАА ҮНЭН БОЛ ТЭМЦЭЭД ЯВАГ.

Avatar

БӨӨ БАТАА 2019-10-03 103.240.241.110

ЭНЭ НӨХРИЙН СОНИН ГЭЖ 1 Ч БАРИМТТАЙ ЯРИЛЦЛАГА МЭДЭЭ ГАРДАГГҮЙ ДАНДАА ТААМАГ ЗОХИОЛ ЗҮҮД ГАРГАДАГ БҮР БУГ ЧӨТГӨРИЙН НҮҮР, с***р САМУУНЫ НҮҮР, ГЭМТ ХЭРГИЙН НҮҮР МЭТ ДАНДАА ХАР БАРААН БУДАГ ЦАЦДАГ ИЙН ХАЖУУД МАНДАХБАЯРЫН ЗАЛУУ.СОМ ЗИНДАА СЭТГҮҮЛ ТВ8БОЛ ЯДАЖ МЭДЭЭ ТҮГЭЭДЭГ ШҮҮ

Avatar

Иргэн 2019-10-03 66.181.161.39

Улс орноо ухаж тонож хувааж идсэн баячуудын мөнгөнд сөхөрсөн худалдагдсан гаруудын хэвлэлийн хурал бичсэн комэнтийг хараад байгаарай! Би жирийн иргэн хүний хувьд Мандахбаяр гэдэг хүн хожим бидний хойч үe бахархах зөв ажил хийсэн гэж бодож байна. Өнөөдөр хэн энэ эх орон газар шороо ард түмнээ бодож байнаа? Удирдаж байгаа хэдэн хувалзууд нь тонож дээрэмдэж улам л ирээдүйгүй болгож байна ш дээ.

Avatar

Setguulch 2019-10-03 66.181.178.88

Galsansuhiig demjij bn.mandahbayar bol zugeer neg luivarchin hudalch hulhi gar shuu dee.tuuniig setguul zuigees dariu hurdan huuj yavuulah heregtei Setguul zuid baival ih gai boloh etgeed shuu.

Avatar

Зочин 2019-10-03 103.57.93.161

тэр Мандахбаяр өнөө худлаа уйлдаг нинжа нар бол жинхэнэ Дүлзэнгүүд. мөнгөний төлөө төрсөн эх ч худалдах хүмүүс. Галсанхүх нарыг дэмжиж байна. Хүрэлсүхийн бууны нохой Мандахбаярыг огцрохыг шаардах хэрэгтэй.

Avatar

с.баярмөнх 2019-10-03 182.160.34.61

галсансүх минь галзуу хүний өдрийн тэмдэглэлээ сараачаад гэлдэрч бай.

Avatar

Л.Л 2019-10-03 66.181.166.134

Хийх юм аа л хийх хэрэгтэй. Мандахбаяр сэтгүүлчдийнхээ төлөө юм хийхгүй байж сэтгүүлчдийн ҮЭ байгуулах сэтгүүлчдийг гялайж үзсэн. Гадаадад болохоор их юм хийж байгаа гэж худал мэдүүлдэг. дандаа шантажаар баяжсан нөхөр. Сэтгүүлчид нэгдэж МСНЭ-ийг өөрчлөхийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.222

Халтайсан гөлагнүүдийн цуваа тасрахгүй.тэр нь мандахбаяр

Avatar

Зочин 2019-10-03 124.158.88.13

Найруулагч Б.Мөнхтөр гуай яг цагаан сарын үеэр уурхайг ухаж эхэлсэнийг мэдээд нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлж эхлээгүй байхад нь тэгээд чи Мандахбаяраас өрсөөд тэмцэхгүй яасан юм бэ?! Одоо тэгээд жоохон хүүхэд атаархсандаа гоморхож байгаа юм шиг юм яриад сууж байх гэждээ! Тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн дэмжлэгийг авахгүй яаж тэмцэл явахав дээ найруулч гуай!

Avatar

Зочин 2019-10-03 124.158.88.13

Уул, уурхайг би хаалгасан гээд “Ардын баатар” болоод яваа хүн үнэндээ шоудаж байгаа шүү. Уул уурхайг хаагаагүй. Үнэндээ Тосон бумбын нуруунд Хятад эзэнтэй уурхайнууд одоо хүртэл ажиллаж байна. ГЭНЭ ҮҮ! Үнэн юм бол Галсансүхээ чи өөрөө тэгээд Мандахбаяр шиг бүр түүнээс ч илүү тэмцээд нэг мөсөн гүйцээгээч, ажиллахгүй болгооч! Мандахбаяр худлаа эх оронч чи үнэн эх оронч л юм бол тэрийгээ тэгээд харуулаачээ!! Шоу хийж байгаа шүү гэнэ үү атаархаад байгаа юм бол ядаж худлаа ч гэсэн илүү шоу хийчээч!!

Avatar

Иргэн 2019-10-03 66.181.161.39

Галсансүхээ чи зүгээр л бурхантай мөчөөрхөж хэрэлдсэн элий балай пост модэрнист гэлүү шүлэг мүлэгээ оролдоол мөрөөрөө яваач! Чи тэр холбоог нь авч явж чадахуу? Мандахбаяр гэдэг хүн заавал уул, уурхай гээд гүйгээд байдаг нь ямар учиртай юм бэ гэнэ үү тэр хүн хаашаагаа гүйхээ тэгээд чамаас асуух ёстой байсан уу!? Тосонбумбын асуудал уул уурхайтай холбоотой гээд чам шиг оролцохгүй дуугарахгүй байх байсан уу? Тэгээд чиний худлаа эх оронч царайлж шүлсээ үсчүүлэн муулаад байдаг хүмүүс сүйтгээд байхуу

Avatar

иргэн 2019-10-03 192.82.66.152

Үнэн.Мандахбаяр хуурамч дүр эсгэдэг хүн.Тосонбумбын шалгалт но-той.Ийм хүнээр хэвлэлийнхэн ерөнхийлөгч хийлгэж байгаа нь өөрсдөө ямар шантаажин улстөрчийн гар хөл болдог нь үнэн гэдгээ л олонд таниулж байгаа.Хэнтий явж байна.Ямар улстөрчдийн гар хөл болж байгаагаа харуулж байгаа.Таний ард 200 танк асаалттай гэж хэлдэг нөхдүүдтэй агаар 1 адил.Тэмцэгч нэр зүүгч нар сүүлдээ ийм байдлаар дуусаж төгсдөг шүү

Avatar

Уурхайчин 2019-10-03 59.153.114.146

За тэгнээ тэр. Томон бжмба, дараа нь Хэнтмйд тэр нэг Засаг дарга гэх нөхөртөй дөрөө харшуулаад сонгуулийн Пиар маягийн юм хмйгээд солиороод явцгаасан юм

Avatar

Галсаа 2019-10-03 202.126.88.182

Мандахбаяр гэдэг хагас харавсан хүн яаж эрүүл саруулаар сэтгэж ажил хийж чадах юм бэ ЕР НЬ ЭНЭ ХҮН ЯАЖ ХӨРӨНГӨТЭЙ БОЛСОН ЮМ ТЭРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж