Цагдаагийн байгууллагад Санхүү, аж ахуйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан тус албаны бие бүрэлдэхүүн албаныхаа хэмжээнд хүүхдийн тоглоом цуглуулах хандивын аяныг өрнүүлсэн бөгөөд тоглоомыг “Сүүж-уул” амралт, сэргээн засах сувиллын хүүхдийн цэцэрлэг болон Нийслэлийн алслагдсан дүүргийн цэцэрлэг болох Сонгино-хайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт хандивлан, тус цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах, гэрэлтүүлэг тавьж, гацуур мод тарин “Сайн үйлсийн аян”-ыг үргэлжлүүлсээр байна. Тус сайн үйлсийн аяныг Санхүү, аж ахуйн албаны Хангалт, үйлчилгээний төвөөс санаачлан цагдаагийн хурандаа Р.Төмөрбаатар даргатай Хангалт, үйлчилгээний төвийн Барилга, байгууламжийн хяналтын тасгийн хамт олон гүйцэтгэсэн байна.
ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав:
ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны “Сүүж уул” амралт, сэргээн засах сувилал нь анх 1981 оноос эхлэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, тэдний ар гэр, ахмад настнуудад эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зорилгоор сувилал амралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сувилалын алба хаагчидын сургуулийн өмнөх насны 2-5 насны хүүхдүүдийн хүмүүжлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид Сонгинохайрхан дүүргийн 196-р цэцэрлэгийн харъяа бүлгийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж “Сүүж уул” амралт, сэргээн засах сувилалд ажилладаг алба хаагчид болон Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нэгдүгээр багийн малчин иргэдийн хүүхдүүд нийлсэн нийт 25 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Бид “Бүтээлч 80 ажил” аяны хүрээнд эдгээр хүүхдүүдийн сургалтын материаллаг баазыг дэмжих зорилгоор алба хаагчидаас цуглуулсан тоглоомыг гардууллаа.
Санхүү, аж ахуйн албаны Хангалт, үйлчилгээний төвийн Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Төмөрбаатар:
ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд бид олон ажлыг төлөвлөн хийж хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг бол Нийслэлийн алслагдсан цэцэрлэгийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 116-р цэцэрлэгийн гадна талбайг өөрийн боломж бололцоогоор тохижуулах, мод тарих гэрэлтүүлэг тавих ажлыг хийгээд байна. Бид алслагдсан дүүргүүдэд илүү хүрч ажиллахыг зорьж байна. Энэ дашрамд нийт алба хаагчиддаа ойн баярын мэнд хүргэе.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
Холбоотой мэдээ