Энэ сард нийтэд хүрэх К-поп уран бүтээлүүд

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Энэ сард нийтэд хүрэх К-поп уран бүтээлүүд

Энэ аравдугаар сар К-поп хөгжим сонсогчдын хувьд уйдах завгүй сар болох нь ээ.


10 САРЫН 1

ЭКСО хамтлагийн гишүүн Чен "Shall we?" болон бусад дуунаас бүрдсэн хоёр дахь бие даасан "Dear my dear" цомгоо гаргав.

Хаштаг охидын хамтлаг мөн нэгэн сингл танилцууллаа.


10 САРЫН 2

Жионг Сэвүүн өөрийн "Day" цомгоор бэлэг барилаа.

"Ze: A"-ийн Ха Минвү, Ли Ёон Жи нар хамтран "Let me love u" дуугаараа баяжуулсан цоо шинэ цомгоор фэнүүдийнхээ чихийг мялаав.

Залуу уран бүтээлч Ка Шивон харин "Supa diva" цомгоороо эргэн ирлээ.

Аргон хөвгүүдийн хамтлаг энэ өдөр хоёр дахь цомог "Go forward: wide dream" цомгоо гаргав.


10 САРЫН 3

Урлагаас таван жил холдоод байсан Ким Жин Хо бие даасан цомгоороо энэ өдөр хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ.


10 САРЫН 4

Эс Эм энтэртайнментийн шинэ хамтлаг SuperM анхны цомгоо "Jopping" дуутайгаа толилуулна.

H.O.T-ийн Жан Вү Хюг "Weekand" дуугаа сонсогчдын хүртээл болгох гэж байна.

Мөн Бэк Жи Ёонг "Reminiscence" цомог болон Жи Сунгтай хамтран хийсэн клипээ цацна.

Бас Блок Би хамтлагийн Би Бомб бие даасан "Finale" цомог гаргана.

Охидын Лимэсода хамтлаг гурав дахь цомог "Wave"-ээрээ бэлэг барина.


10 САРЫН 7

Энэ өдөр AB6IX хамтлаг анхны бүрэн хэмжээний цомог "6ixense"-ээ олны хүртээл болгоно.

Харин "Go live" нэртэй цомгоор ONF хамтлаг эргэн ирнэ.


10 САРЫН 8

Lovelyz хамтлагийн гишүүн Кэй өөрийн жинхэнэ нэр Ким Жиеон дор "Over over" цомгоо гаргах нь.

ШИНХУА хамтлагийн Шин Хэ Сун "Setlist" цомогтой ирнэ.

ATEEZ хамтлаг "TREASURE EP.FIN: all to action" бүрэн хэмжээний цомог гаргана.

Рүүки хамтлаг хоёр дахь уран бүтээлээрээ мэндчилнэ.


10 САРЫН 9

Stray kids хамтлаг "Double knot" дуугаа цацна.

GreatGuys хамтлагийн залуучууд харин "We are not alone_chapter 1: it’s you" цомгоор бэлэг барина.


10 САРЫН 10

Ladies’ code хамтлаг "Code #03" дуугаа хүргэнэ.


10 САРЫН 11

B.A.P-ийн Дэхюүн "Aight" цомог гаргана.


10 САРЫН 13

Хэйзэ бүсгүй тав дахь цомгоо нийтэлнэ.


10 САРЫН 14

Супер жүниор хамтлаг ес дэх цомгоо "Timeslip" нэрийн дор "Super clap" дуутай гаргана.

BTOB-ийн Хюүнсиг "Rendez-Vous" нэртэй анхны цомгоо бэлэн болгоно.


10 САРЫН 15

N.FLYING хамтлаг "YAHO" зургаа дахь цомгоо гаргана.


10 САРЫН 21

Nu.est хамтлаг тэсрэлт хийнэ.


10 САРЫН 22

Day 6 хамтлаг шинэ хөгжим сонсгоно.


10 САРЫН 24

Зургаан гишүүнтэй охидын ARIAZ хамтлаг анхна уран бүтээлээрээ мэндчилнэ.


10 САРЫН 30

We in the zone хамтлаг "weeee!" Хоёр дахь цомгоо гаргах нь ээ.

Мөн өдөр судраа товлоогүй ч энэ сардаа багтаж хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийхээр brown eyed girls, fly to the sky, monsta x, txt, iu нар хичээн ажиллаж байгаа тул К-поп хөгжим сонирхогч та бүхэн тэвчээртэй хүлээгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж