УДБЭТ-ийн 57 дахь жилийг “Хөхөө Намжил”-аар нээнэ | News.MN

УДБЭТ-ийн 57 дахь жилийг “Хөхөө Намжил”-аар нээнэ

УДБЭТ-ийн 57 дахь жилийг “Хөхөө Намжил”-аар нээнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын 57 дахь улирал энэ сарын 05-ны өдөр “Хөхөө Намжил” дууриар эхэлнэ. Анх 1961 онд  үзэгчдийн хүртээл болж байсан уг дуурь эдүгээ 4 дэх удаагаа шинэчлэгдэн үзэгч олноо хүрэх гэж буй юм. Энэ талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.10.03/ УДБЭТ-т боллоо.

Ерөнхий найруулагчаар ажиллаж буй УГЗ Л.Эрдэнэбулган уг дуурийн домгийн шинжийг түлхүү гаргахыг хичээсэн хэмээгээд шинэ залуу уран бүтээлчид оролцон тоглож буйг онцолсон бол УДБЭТ-ийн захирал МУГЖ Ц.Түвшинтөгс “Энэ жил хөгжмийн театрын түүхэнд ховор тохиох гайхамшигт он жил болж байна. Монгол Улсын “Төрийн дуулал”-ыг бичсэн нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж болон “Учиртай гурван толгой” дууриар нь УДБЭТ анх хөшгөө нээсэн Б.Дамдинсүрэн нарын 100 жилийн ой тохиож буй. Тиймээс манай хөгжмийн театрын хамт олон Л.Мөрдорж агсны 100 жилийн ойг тохиолдуулан “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн тавьж байгаа юм” гэлээ.

Түүнчлэн УДБЭТ-ын хамт олон 57 дахь улирлынхаа үзвэрүүдийг хүүхэд залууст зориулсан бүтээлүүд түлхүү байхаар төлөвлөжээ. Тухайлбал дэлхийн сонгодог Л.Минкусын “Баядера”, “Испани бүжгийн цоморлиг” балет болон багачуудад зориулсан шинэ бүтээл болох Д.Эрдэнэбаатарын “Баавгай дуулах уу” зэрэг уран бүтээлүүд энэ улирлын хөтөлбөрт багтсан байна.

Тус театрын хамт олон цаашид урын сан дахь 100 гаруй уран бүтээлээс үндэснийхээ дуурь, балетыг сэргээн тавих болон Уран сайхны зөвлөлөө өргөтгөж, урлаг судлаач, шүүмжлэгчдийг урьж ирүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Б.ДЭЛГЭРМАА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж