Оросын иргэн “Apple” компанийг шүүхэд өгчээ | News.MN

Оросын иргэн “Apple” компанийг шүүхэд өгчээ

Оросын иргэн “Apple” компанийг шүүхэд өгчээ

Оросын иргэн “Apple” компанийг шүүхэд өгчээ

ОХУ-ын иргэн Д.Разумилов гэгч АНУ-ын “Apple” компанийг шүүхэд өгч, 15 мянган ам.доллар нэхэмжилжээ. “Говорит Москва” радио сувгийн мэдээлснээр, тэрбээр “69 GayCoins” гэх аппликейшныг “iPhone” утсандаа суулгаснаас болж бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдөж, ижил хүйстнээ сонирхогч болсон гэжээ.

“Оролдож үзэхгүйгээр шүүх хэрэггүй” гэх мессежийг үл таних хэрэглэгчээ хүлээн авсныхаа дараа тэрбээр 2017 онд уг аппликейшныг утсандаа татаж суулгасан байна. Улмаар тэрбээр ижил хүйстэн байх нь ямар байдгийг мэдэхийг хичээсэн аж.

Аппликейшныг суулгаснаас хойш хоёр сарын дараа тэрбээр ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж, үүнээсээ гарч чадахгүй болсон гэжээ. Нэг аппликейшнаас болж бүх л амьдрал нь өөрчлөгдсөн гэж үзсэн тэрбээр ийнхүү “Apple” компанийг шүүхэд өгсөн байна.

Түүний гомдлыг Москва хотын дүүргийн шүүх Лхагва гаригт бүртгэн авч, анхны хэлэлцүүлгийг аравдугаар сарын 17-нд товложээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-10-03 94.197.120.45

Цаадуул нь гозойсон дунд хуруу л өгөх байх даа. I phone-ы нэг app хүнийг ингэж өөрчилж байгаа юм бол бүгдийг нь суулгавал амьтан, мангас, алмас за мэдэхгүй ээ нэг хачин гажиг дүрстэй болох юм байна л даа.

Avatar

Зочин 2019-10-03 66.181.171.34

Зөв. Том Жерри гэдэг амьдралгүй киног ч шүүхэд өгч болох юм.

Avatar

Зочин 2019-10-03 66.181.168.131

Тэнэг Иван Тэнэг Иван л болдог

Avatar

зочин 2019-10-03 66.181.166.196

Жинхэнэ тэнэг иван байна даа, өөрийгөө хянаж чадаагүйнхээ хариуцлагыг бусдад тохоод, энэ улс төрийн зорилготой явуулга байна аа

Avatar

Зочин 2019-10-03 59.153.87.5

Тэнэг Эван

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж