Оросын иргэн “Apple” компанийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Оросын иргэн “Apple” компанийг шүүхэд өгчээ

Оросын иргэн “Apple” компанийг шүүхэд өгчээ

ОХУ-ын иргэн Д.Разумилов гэгч АНУ-ын “Apple” компанийг шүүхэд өгч, 15 мянган ам.доллар нэхэмжилжээ. “Говорит Москва” радио сувгийн мэдээлснээр, тэрбээр “69 GayCoins” гэх аппликейшныг “iPhone” утсандаа суулгаснаас болж бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдөж, ижил хүйстнээ сонирхогч болсон гэжээ.

“Оролдож үзэхгүйгээр шүүх хэрэггүй” гэх мессежийг үл таних хэрэглэгчээ хүлээн авсныхаа дараа тэрбээр 2017 онд уг аппликейшныг утсандаа татаж суулгасан байна. Улмаар тэрбээр ижил хүйстэн байх нь ямар байдгийг мэдэхийг хичээсэн аж.

Аппликейшныг суулгаснаас хойш хоёр сарын дараа тэрбээр ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж, үүнээсээ гарч чадахгүй болсон гэжээ. Нэг аппликейшнаас болж бүх л амьдрал нь өөрчлөгдсөн гэж үзсэн тэрбээр ийнхүү “Apple” компанийг шүүхэд өгсөн байна.

Түүний гомдлыг Москва хотын дүүргийн шүүх Лхагва гаригт бүртгэн авч, анхны хэлэлцүүлгийг аравдугаар сарын 17-нд товложээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж