Бидний ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийн маань сурч боловсрох орчин, чиглэл, тэдэнд тавьж буй анхаарал нь эцэг эхчүүд бидний өмнө нийтлэг тулгардаг анхаарал татсан асуудлуудын нэг билээ.
Англи хэл сургах уу, Хятад хэл хэрэгтэй юу? Аль эсвэл бүр Орос хэл үү? Ирээдүйд миний үр хүүхдэд алийг нь сонговол зөв бэ?
Хэлтэй бол хөлтэй гэгчээр гадаад хэлийг сурах нь зайлшгүй гэдэгтэй ихэнхи эцэг эхчүүд санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Орчин цагт дэлхийн хамгийн глобалчлагдсан хэл бол Англи хэл. Түүнийг сурах ёстой гэдэг нь гарцаагүй асуудал. Хоёрдугаарт дэлхий нийтийн хувьд Хятад хэл маш өндөр хэрэглээтэй болж байна. Мэдээж энэ нь өнөөгийн Хятад улсын үсрэнгүй хөгжил, хүн ам, үйлдвэржилттэй холбоотой. Хятад улстай худалдаа арилжаа хийдэггүй улс орон одоо байхгүй болсон цаг.
Тэгвэл Хятад хэлийг хаана сурах вэ? Заавал Хятад улсад сурна гэж үү? ҮГҮЙ.
Хятад, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ургах Наран ЕБС нь 1-12-р ангидаа нэмэлт элсэлтээ авч эхэллээ. Тус сургууль нь 2015-2016 оны хичээлийн шинэ жилд цоо шинэ байрандаа нүүн орсон бөгөөд Хан-Уул дүүрэг, УБ рашаан сувиллын зүүн урд буюу Зайсанд байрлаж байна. Сургуулийн автобус, өдрийн хоол, өдөр өнжүүлэхтэй тус сургуульд та хүүхдээ сургаснаар дэлхийд өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсын иргэний үндэс суурийг тавих болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 9595-3989 болон 8903-3989 утаснуудаас аваарай.