"Усан цахилгаан станц барих эрх баригчдад л ашигтай" гэв | News.MN

"Усан цахилгаан станц барих эрх баригчдад л ашигтай" гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

"Усан цахилгаан станц барих эрх баригчдад л ашигтай" гэв

"Усан цахилгаан станц барих эрх баригчдад л ашигтай" гэв

Айл өрх, албан байгууллагуудын дулаан есдүгээр сарын 15-нд ирсэн. Гэвч Монголын баруун хязгаар, Ховд аймгийн нутагт халаалт өнөөдрийг хүртэл ирээгүй, хүндхэн нөхцөлд байна гэж "Шударга ёс, агаар ус" ТББ-аас өнөөдөр /2019.10.03/ мэдээлэв.

Тус төрийн бус байгууллагын мэдээлснээр, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ажлаа хийдэггүй, цахилгаан станцтай боловч нэг л сумыг цахилгаанаар хангаж буйг онцолсон. Тэд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц баригдсан ч хүчин чадлынхаа нэг хүрэхгүй хувиар ажиллаж, сумынхаа гэрэл цахилгааныг ч хангаж дийлэхгүй байгаа аж.

"Шударга ёс, агаар ус" ТББ-ын тэргүүн Б.ДАМБА: 

-Дөргөний усан цахилгаан станц баруун таван аймгийг тог цахилгаанаар хангана гэж баригдсан ч өнөөдөр хүчин чадлынхаа 1 хүрэхгүй хувиар ажиллаж байна. Дөргөн сумыг ч тог цахилгаанаар хангаж чадахгүй байна шүү дээ. Үүгээр зогсохгүй аймгийн Мөнххайрхан, Манхан суманд усан цахилгаан станц баригдаж, их хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан ч өнөөдөр ямар ч үр ашиггүй, балгас болсон. Одоо дахин Дөргөний усан цахилгаан станц барих шаардлагагүй. Энэ бол нутгийн иргэдэд биш, тухайн эрх барьж буй албан тушаалтнуудад ашигтай шийдвэр болж байна. Гэтэл өнөөдөр Ховд аймаг хойд хөршөөсөө тог цахилгаанаа авч байна. Тэнд асуудал үүсэхэд л аймаг цахилгаангүй болдог. Ховд аймагт өнөөдрийг хүртэл халаалт ирээгүй, 1500 км-ын хол зайд амьдарч буй иргэд энэ өвлийг хүндхэн угтаж байна. Жил бүрийн өдийд л ийм асуудал үүсдэг гэлээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдах юм. Уг цахилгаан станцын төсөл ирэх хавраас эхэлж, 40 давхар байшинтай ойролцоо өндөртэй бүтээн байгуулалт өрнөх аж. Уг төсөл нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл гэж хэлж болно.

Тус усан цахилгаан станц нь Ховд голын урсацыг ямар нэг байдлаар таслахгүй, голын гольдролыг өөрчлөхгүй, экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй, хавцлын өвөрмөц тогтцод суурилсан гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан өмнө нь тайлбарласан билээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хараат байдал арилах стратегийн ач холбогдолтойг салбар яамнаас тодотгож буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ysryy,cyyryy daipch bnaa iljig mini. xalyyn ys zardag /Tytsd- SEVEN ELEVEND \ 2019-10-03 50.232.248.216

z**l

Avatar

XELGYI TAKSINIIXNAAR TSAASAN DEER BICHYYLEXEE BOLIOCHEE. aimshgiin boolyydaar xaalt xiilee alyyrchid,dampuu 2019-10-03 50.232.248.216

COSTO SAIXAN KOMPANIIG xenii yumiig ubchlyylj eleg barij baigaan,dyrtai yedee USTAI XOLIJ ABTOMATAAR 10 MINUT GOOJUULJ,
KNOPIIG NI DARAAD NEMERGYI, TSAANAASAA UNTRAASAN.

Avatar

Зочин 2019-10-03 66.181.185.19

Tohiruulgiin stants gej nerleed baigaa

Avatar

Зочин 2019-10-03 43.228.129.131

Усгүй учраас УЦС ажиллаж чаддаггүй юм, тэр станц нь Дөргөний станцын араас орох вий дээ. Хэт өндөр өртөгтэй зардалаа нэгэн жаран өнгөрсөн ч нөхөж чадахгүй станц хэрэггүй ээ. Бүтээн байгуулалт хийсэн нэрээр хэдхэн дарга эрх мэдэлтнүүд баяжина, ард түмэнд ер нь юу наалдах юм.

Avatar

Цэдэнбалжир 2019-10-03 64.119.18.16

УЦС хөрөнгө оруулалт их шаарддагч үйлчилгээний зардал багатай байдгийм. Гэхдээ хүйтэн бүсийн манай орны хувьд голын урсгалын горим дэндүү өөрчлөмтгий.Үүнд тохирсон технологид суралцах хэрэгтэй. Ер нь УЦС-ыг байгуулах нь зөв. Хамгийн багаар бодоход зуны намрын саруудад иргэдээ хамгийн хямд цахилгаан эрчим хүчээр хангана шүү дээ.

Avatar

жэж 2019-10-03 202.131.253.66

Ер нь бол өртгөө нөхөх хэцүү төсл байна лээ дээ. Цахилгаан бол бараа заавал өөрсдөө хангана гээд аар их мөнгө үрж байх хэрэгцээ нь юу байна. Одоо хамгийн тулгамдсан асуудал бол дотооддоо юухэн хээхнээ үйлдвэрлэдэг болох. Ядаж төмрөө өөрсдөө хийдэг болохгүй бол хамаг мөнгөө гадагш нь урсгаж байна.

Avatar

бөбө 2019-10-03 202.131.253.66

Одоохондоо оросоосоо тогоо авч байгаад тэр их мөнгөөр гадагшаа экспортод чиглэсэн хөрөнгө оруулалт зээл гаргасан нь илүү дээр дээ уул нь.

Avatar

Иргэн 2019-10-03 66.181.191.163

Дөргөний УЦС -ын чадал 14 мВт гэж сонссон. Одоо бодит байдлаар ямар хэмжээний хүчин чадлаар ЦЭХ үйлдвэрлэж байгааг мэргэжлийн байгууллагаас баттай мэдээлж өгөхийг сэтгүүлчдээс хүсье. Эрдэнэ бүрэнгийн Шижигтэд баригдах УЦС-ыг барих саналыг бүрэн дэмжиж байгаа. 65 мВт чадалтай энэхүү УЦС ашиглалтад орвол нийт Монголын Эрчим хүчний системд тэр тусмаа баруун монголын хөгжил дэвшилд маш чухалаа.Ирку гол дээр УЦС барьсан гэнэ үү. Тийм гол байдгийг сонсоогүй юм бн.бүү инээд хүргэ.:

Avatar

Зочин 2019-10-03 203.91.114.244

Иркутск эрэг дээр нь оршдог голыг буриадууд Эрхүү гэдэг. Зураг дээр Ирку, Иркут гэж тэмдэглэсэн харагддаг. Амархан инээдэг хүн аж. Хөгжил гэж хошгируулаад УЦС барих замаар мөнгө үрэн таран хийгээд өрийг биднээр төлүүлэх гэж байгаа нь ханиад. Нүүрсээр шийдвэл хувийн компани ч барина, төсвөөс мөнгө авахгүй. Хотгор, Хөшөөтөд барина гэцгээснийг яагаад болиулав? Тэлмэнд шав тавьсан даа. Ховд гол удахгүй ширгэнэ. Уулын мөснөөс эх авдаг, тэр нь багасаад л байгаа, ирээдүйгүй. Бас инээд хүрч байна уу?

Avatar

Зочин 2019-10-03 103.26.193.151

Юу ч мэдэхгүй байж дур дураараа хуцаж байдаг малнууд хаа сайгүй дүүрэн болж дээ. Ямар ч бодит мэдээлэлгүй, сонссоноороо бурж байх юм.

Avatar

Булган, Тэшиг, Г. Оюунбаяр, 93111000 2019-10-03 203.91.114.244

Та бодит мэдээллээ бичнэ үү. Утасд.
Би Братскийн УЦС-ын орчимд барилга барьж байсан хүн. Ирку, Енисей, Волга, Миссипи, Янцызы гол дээрх станцууд үзсэн.
АНУ УЦС барих гэдэггүй юм. Орчинд, усны амьтад, микроорганизмд хортойг мэдээд тэр. ОХУ Сибирьт олныг, Хятад хаа саагүй маш олноор барьсан. Волга дээрх УЦС голыг загасгүй болгосон байсан, далан нь олон жилийн лагаар дүүрсэн. БНХАУ-ын Гурван хавцлын УЦС маш том ч хохирол бүр ихийг учруулах шинжтэй, үзээрэй.

Avatar

Булган, Тэшиг, Г. Оюунбаяр, 93111000 2019-10-03 203.91.114.244

202.9.44.109 төрийн түшмэл байх, худал мэдэмхийрч. Аймгийн ДЦС-г эрчим/х-р халаадаггүй. Дөргөний УЦС ашиггүй ажилладаг. За Богдын гол дээрх ч адил. Хэд дахин барилаа? Лав л нэг очиход далан нь сэтэрсэн байсан. Манхан, Мөнххайрхан, бас Гацаад ч УЦС бариад хаяцгаасан. Нүүрсний уурхайн аман дээр бариад түгээ. Хямд гэж гарсан шүү дээ. 288 сая доллараар 2-3 дахин чадалтайг барьчихна. Хувийн компанид зөвшөөрөл олго. Эгийн голын УЦСч адил. Намын хэдэн компани цулайгаад бүгд өрөнд орох шийдэл хэрэггүй.

Avatar

Зочин 2019-10-03 103.57.92.34

Бямбацогт оо чи тослоо хариуцаж гэрээ хийх гэж байгаа л юм бол энэ малнуудаа жаахан ч болсон соен гэгээруулээчээ

Avatar

zochin 2019-10-03 202.21.117.34

bas l uls tur hiij bna.medeelel muu bna uursdud ni bolon ulsad heregtei l tusul duu

Avatar

Зочин 2019-10-03 202.9.44.109

Мэдэгдэл хийж болно. Мэдээлэлээ бүрэн авч өөрийн болгоод мэдэгдэл хийх хэрэгтэй. Дөргөний УЦС нь Баруун бүсийн эрчим хүчний хангамжийн 20 орчим хувийг хангаж байгаа. ОХУ-аас цахилгаан эрчим хүчээр таслахад 3 аймгийн төвийн дулааны станцуудыг бүрэн хангаж байсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж