"Усан цахилгаан станц барих эрх баригчдад л ашигтай" гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

"Усан цахилгаан станц барих эрх баригчдад л ашигтай" гэв

"Усан цахилгаан станц барих эрх баригчдад л ашигтай" гэв

Айл өрх, албан байгууллагуудын дулаан есдүгээр сарын 15-нд ирсэн. Гэвч Монголын баруун хязгаар, Ховд аймгийн нутагт халаалт өнөөдрийг хүртэл ирээгүй, хүндхэн нөхцөлд байна гэж "Шударга ёс, агаар ус" ТББ-аас өнөөдөр /2019.10.03/ мэдээлэв.

Тус төрийн бус байгууллагын мэдээлснээр, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ажлаа хийдэггүй, цахилгаан станцтай боловч нэг л сумыг цахилгаанаар хангаж буйг онцолсон. Тэд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц баригдсан ч хүчин чадлынхаа нэг хүрэхгүй хувиар ажиллаж, сумынхаа гэрэл цахилгааныг ч хангаж дийлэхгүй байгаа аж.

"Шударга ёс, агаар ус" ТББ-ын тэргүүн Б.ДАМБА: 

-Дөргөний усан цахилгаан станц баруун таван аймгийг тог цахилгаанаар хангана гэж баригдсан ч өнөөдөр хүчин чадлынхаа 1 хүрэхгүй хувиар ажиллаж байна. Дөргөн сумыг ч тог цахилгаанаар хангаж чадахгүй байна шүү дээ. Үүгээр зогсохгүй аймгийн Мөнххайрхан, Манхан суманд усан цахилгаан станц баригдаж, их хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан ч өнөөдөр ямар ч үр ашиггүй, балгас болсон. Одоо дахин Дөргөний усан цахилгаан станц барих шаардлагагүй. Энэ бол нутгийн иргэдэд биш, тухайн эрх барьж буй албан тушаалтнуудад ашигтай шийдвэр болж байна. Гэтэл өнөөдөр Ховд аймаг хойд хөршөөсөө тог цахилгаанаа авч байна. Тэнд асуудал үүсэхэд л аймаг цахилгаангүй болдог. Ховд аймагт өнөөдрийг хүртэл халаалт ирээгүй, 1500 км-ын хол зайд амьдарч буй иргэд энэ өвлийг хүндхэн угтаж байна. Жил бүрийн өдийд л ийм асуудал үүсдэг гэлээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдах юм. Уг цахилгаан станцын төсөл ирэх хавраас эхэлж, 40 давхар байшинтай ойролцоо өндөртэй бүтээн байгуулалт өрнөх аж. Уг төсөл нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл гэж хэлж болно.

Тус усан цахилгаан станц нь Ховд голын урсацыг ямар нэг байдлаар таслахгүй, голын гольдролыг өөрчлөхгүй, экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй, хавцлын өвөрмөц тогтцод суурилсан гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан өмнө нь тайлбарласан билээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хараат байдал арилах стратегийн ач холбогдолтойг салбар яамнаас тодотгож буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж