Монголын залуучуудын холбооны Боловсролын байнгын хороо, БСШУЯ-тай харилцан тохиролцож, сурах бичгийг хямд үнээр Улаанбаатар хотод болон орон нутгуудад түгээх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Ингэхдээ сурах бичиг зарах байнгын нэгдсэн цэг ажиллуулж, нэг ч төгрөгийн нэмэгдэлгүй борлуулах юм байна.Уг цэгүүд ирэх сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл Номын цагаан өргөө, Багшийн хөгжлийн ордны гадаа талбайд ажиллах аж. Сурах бичгүүд 1900-3900 төгрөгийн үнэтэй байх гэнэ.
Г.ТУУЛ