Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро төрийн телевизийн эфирээр ойрын хугацаанд Хойд Солонгост айлчлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Тэрбээр "Би Хойд Солонгост удахгүй айлчилна гэдэгтээ итгэлтэй байна. Чи хаалгаа нээсэн биз дээ" гэж Үндэсний Ассамблейн хуралдааны дарга Диосдадо Кабельод хэлсэн байна.
Есдүгээр сарын сүүлээр Боливарын Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчид түүхэндээ анх удаа Хойд Солонгост албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалд Венесуэлийг Кабельосоос гадна дэд ерөнхийлөгч Делси Родригес, Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса болон НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгч Самуэль Монкада төлөөлжээ.
Хоёр тал технологи, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн хэлэлцээр байгуулаад байгаа билээ.
А.АНИР
Эх сурвалж:RT
Холбоотой мэдээ