Х.Тэмүүжин: УИХ-аа тараах санаачилга гаргасан дарга зайлах ёстой | News.MN

Х.Тэмүүжин: УИХ-аа тараах санаачилга гаргасан дарга зайлах ёстой

Х.Тэмүүжин: УИХ-аа тараах санаачилга гаргасан дарга зайлах ёстой

Х.Тэмүүжин: УИХ-аа тараах санаачилга гаргасан дарга зайлах ёстой

Ерөнхийлөгчийн хүслийг гүйцээх даалгавар авсан мэт парламентаа тараах санаачлага гаргасан УИХ-ын дарга Г.Занданшатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эсрэг чинь ажиллана шүү гэх товчхон үгээр цохилт өгч байсан удаатай. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин парламентыг тараах санаачлагыг УИХ-ын дарга нь гаргасанд мөн шүүмжлэлтэй ханджээ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “УИХ-ын дарга нь “парламентын засаглалыг бэхжүүлэх” нэрээр УИХ-аа тараах санаачилга гаргаад, гэмт хэрэгтэн гишүүдээрээ гарын үсэг зуруулаад сууж байгааг эрүүл ухаанаар ойлгох аргагүй. Парламентыг тарааж, төрийг эзгүйчилж парламентат ёсыг хамгаалдаггүй юм л даа. Хоёр үзүүртэй зүү шиг хорлонтой. Тэр дундаа УИХ-ын дарга нь өөрөө ийм санаачилга гаргаад явж байгаа бол тэр нөхөр шууд зайлах ёстой.

Занданшатар гэдэг хүн үндсэндээ Монгол Улсыг хоёр дахь удаагаа хорлож байна. Өмнө нь 2012 онд гадаад хэргийн сайд байхдаа, олон улсын түвшинд Монгол Улсын гуравдагч цонх гэдэг эдийн засаг болон улс төрийн бодлогыг барьж байх ёстой хүн стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийх тухай хууль өргөн бариад Монгол Улсаас маш олон хөрөнгө оруулагчдыг хөөн гаргасан. Монгол улсруу орж ирэх үнэ багатай, урт хугацаатай мөнгөний урсгалыг боомилж, эдийн засгийнх нь хувьд Монгол Улсыг хоёр хөршийн дунд хоосон хувхай яс шиг хаяж байсан. Гэтэл одоо парламентын засаглалыг дэмжих нэрийдлээр парламентаа тараах санал гаргаад гүйж байдаг.

Магтаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор нь яг өмнөх 2012 онд бий болгосон шиг нь үр дагаврыг хэдэн арав дахин томоор, 20-30 жил үргэлжлүүлэх өгүүлбэр орчихсон л явна. Хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг хоослоод, улс төрчдийн тэнэглэлийг дэврээгээд Венесуелын араас явуулах попрол нь Үндсэн хуулийн хүч чадалтай болох гэж байна шүү дээ. АНСА, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг нь хуурмаг гоёчилсон үг, хоосон дэврүүн сэтгэлтэй хүлээлт л болсон болохоос биш бодит байдал дээр ухралт. Том сэдвээр халхавчилсан, буцаад яажшуу УИХ-д орж ирэх вэ гэсэн улс төрийн жижигхэн амбицууд л байна” гэжээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2019-10-03 64.119.22.187

Энэ дурак өөрөө зайлсан нь хамгийн чухал нь.

Avatar

ГАН 2019-10-03 202.179.26.99

Парламент тарах хэрэгтэй гээд л Бараг МАНаас бусад нь хашгачиж 3 жил болсон. Магадгүй бараг л бүх УИХийг тар гэж үсчиж байсан хүмүүс Анх удаа нөгөө хэд таръя гэхэд энэ мэт түгжилүүд юу ч гээд байгаа юм. Энийг бас хүмүүс дэмжээд ч байх шиг. Хүссэнээр чинь таръя гэлээ тэгээд юу нь болохгүй байна. хүсэл чинь биелэх гээд байна ш дээ хүмүүсээ.

Avatar

Зочин 2019-10-03 59.153.114.172

Унэн шуу Тэмуужин зев хэлжээ

Avatar

Зочин 2019-10-03 202.179.16.51

Энэ тэмүжин гэгч чинь америкийн тагнуул гээ биз дээ.

Avatar

тт 2019-10-03 202.9.45.149

Тэмүүжин Батчимэг нар шиг хүмүүс УИХ байх естой

Avatar

ЗОЧИН 2019-10-03 43.242.242.50

ТЭМҮҮЖЭЭН МИНИЙ ХӨГШИН ЗАВ ХЭР БАЙНА. САЙН АХЫНХАА АЖЛЫГ ДАЖГҮЙ ХИЙЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ЭХНИЙ ДҮҮ НАР ЧИНЬ ТАМХИНААСАА ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛСОН БАЙНА ШҮҮ. ХҮНИЙ АЖИЛ ЯАХ ВЭ, ӨӨРИЙНХӨӨ УРЬД НЬ ХИЙСЭН НҮГЭЛТ АЖЛУУДДДАА ДҮГНЭЛТ ХИЙГЭЭРЭЙ

Avatar

Тэмүүжин ямар муу ажил нүгэл хийсэн бэ? та нэрлэнэ үү. 2019-10-03 202.126.88.134

Чамд наад үгийг зааж өгсөн хүмүүс өнөөдөр хангалттай бүр үнэмлэхүй олонхи болчихоод 3 жил өнгөрөөд явж байна. Х.Тэмүүжинг хэрвээ буруутай бол барьж аваад хориод шийтгэхээр л хугацаа өнгөрлөө. Яагаад тэгэхгүй байгаа юм бэ гэвэр тэр буруугүй учраас. Харин чамаар ийм юм бичүүлж байгаа хүмүүс ирэх сонгуулиар ялагдаж шоронд явах нь тодорхой учраасс айж байгаа юм.

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.183

Энэ сайн ах чинь аягүй хүний мууд дуртай. Агшин алдахгүй шүү. Ийм амьтад аз муутай байдаг даа.

Avatar

Зочин 2019-10-03 202.131.245.243

Оюутан охинд хар тамхи татуулж, тэмбүү халдаасан сайн уба Б.Тэмбүүжин.

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.134

Чи нүдээрээ харсан юм уу? Хараагүй бол битгий хүн гүтгэ. Чамд наад үгийг чинь яаж баяжсанаа тайлбарлаж чадахгүй байгаа хөрөнгөлөг хурандаа нар зааж өгсөн үү? хэрвээ Х.Тэмүүжин буруутай бол өнөөдөр чамд наад үгийг чинь зааж өгсөн МАН-ынхан хангалттай эрх мэдэлтэй байна. Яагаад тэгэхгүй байна вэ гэвэл тэр буруугүй учраас.

Avatar

Зочин 2019-10-03 202.55.188.92

Өөрөө бичээ л ккккк

Avatar

Зочин 2019-10-03 182.160.1.136

Heree hereeniihee hariig gaihaw hoyulaa hog

Avatar

Зочин 2019-10-03 202.179.27.7

ГОЛЫГ НЬ ОЛЖ ХЭЛЧИХЛЭЭ

Avatar

Зочин 2019-10-03 103.111.68.3

ЦАГДААГИЙН ХУВЦАСЫГ ТУРКЭД ХИЙЛГЭСЭН ГЭЖ БОДОХООР …

Avatar

сарангэрэл 2019-10-03 182.160.34.187

чи өөрөө зайл муу ах .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж