Х.Тэмүүжин: УИХ-аа тараах санаачилга гаргасан дарга зайлах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин: УИХ-аа тараах санаачилга гаргасан дарга зайлах ёстой

Х.Тэмүүжин: УИХ-аа тараах санаачилга гаргасан дарга зайлах ёстой

Ерөнхийлөгчийн хүслийг гүйцээх даалгавар авсан мэт парламентаа тараах санаачлага гаргасан УИХ-ын дарга Г.Занданшатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эсрэг чинь ажиллана шүү гэх товчхон үгээр цохилт өгч байсан удаатай. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин парламентыг тараах санаачлагыг УИХ-ын дарга нь гаргасанд мөн шүүмжлэлтэй ханджээ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “УИХ-ын дарга нь “парламентын засаглалыг бэхжүүлэх” нэрээр УИХ-аа тараах санаачилга гаргаад, гэмт хэрэгтэн гишүүдээрээ гарын үсэг зуруулаад сууж байгааг эрүүл ухаанаар ойлгох аргагүй. Парламентыг тарааж, төрийг эзгүйчилж парламентат ёсыг хамгаалдаггүй юм л даа. Хоёр үзүүртэй зүү шиг хорлонтой. Тэр дундаа УИХ-ын дарга нь өөрөө ийм санаачилга гаргаад явж байгаа бол тэр нөхөр шууд зайлах ёстой.

Занданшатар гэдэг хүн үндсэндээ Монгол Улсыг хоёр дахь удаагаа хорлож байна. Өмнө нь 2012 онд гадаад хэргийн сайд байхдаа, олон улсын түвшинд Монгол Улсын гуравдагч цонх гэдэг эдийн засаг болон улс төрийн бодлогыг барьж байх ёстой хүн стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийх тухай хууль өргөн бариад Монгол Улсаас маш олон хөрөнгө оруулагчдыг хөөн гаргасан. Монгол улсруу орж ирэх үнэ багатай, урт хугацаатай мөнгөний урсгалыг боомилж, эдийн засгийнх нь хувьд Монгол Улсыг хоёр хөршийн дунд хоосон хувхай яс шиг хаяж байсан. Гэтэл одоо парламентын засаглалыг дэмжих нэрийдлээр парламентаа тараах санал гаргаад гүйж байдаг.

Магтаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор нь яг өмнөх 2012 онд бий болгосон шиг нь үр дагаврыг хэдэн арав дахин томоор, 20-30 жил үргэлжлүүлэх өгүүлбэр орчихсон л явна. Хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг хоослоод, улс төрчдийн тэнэглэлийг дэврээгээд Венесуелын араас явуулах попрол нь Үндсэн хуулийн хүч чадалтай болох гэж байна шүү дээ. АНСА, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг нь хуурмаг гоёчилсон үг, хоосон дэврүүн сэтгэлтэй хүлээлт л болсон болохоос биш бодит байдал дээр ухралт. Том сэдвээр халхавчилсан, буцаад яажшуу УИХ-д орж ирэх вэ гэсэн улс төрийн жижигхэн амбицууд л байна” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж