28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдрал залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа өнөөдөр /2019.10.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би хоёр нийгмийн хооронд хэлмэгдсэн. Учир нь социализм нийгмийн үед тухайн үеийн төр засаг хүн амаа өсгөх бодлогыг өмнөө тавьж бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг эрүүл л бол хүүхэд гарга гэж шаардаж байсан үе. Тэр үед жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхийг хатуу хориглодог байхад би зургаан хүүхдийн ээж болсон юм.
1991 онд хань минь зуурдаар хүний гарт амиа алдаж, миний бага хүүхэд нэг сартай өлгийтэй, хамгийн том нь 11 настай, зургаан өнчин хүүхэдтэй би үлдсэн. Удалгүй ажиллаж байсан газар минь дампуурч би ямар ч орлогогүй болсон. 1990-ээд оны эхэн үед 4-өөс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдийг улсад 20 жил ажилласан бол нөхөн олговор өгдөг байсан. Гэтэл би 16 жил ажилласан учраас тэтгэвэрт хамрагдаж чадаагүй, ямар нэгэн нөхөн олговор надад ногдоогүй.
Би төрийн төмөр нүүрэнд өөрийгөө бэхэлж, зургаан хүүхдээ ялласан. Үр хүүхдээ тэжээх надад туйлын хэцүү байсан. Үнэнийг хэлэхэд 1990-ээд оны эхэн үед ихэнх хүүхдүүдийн сургууль завсардаж гудамжинд гарч байсан. Тэр үед хүүхдүүдээ арай ч гудамжинд гаргачихалгүй хүнд хэцүү амьдарч байсныг Сэлэнгэ аймгийнхан мэднэ. 1994 оноос хойш 2014 оныг хүртэл 20 жил ямар ч орлогогүй цагийн хүндийг туулж явлаа.
Үр хүүхэд маань идэр гурван есийн хүйтнээр хөл нүцгэн, гутал нь ханзарсан амьдрал хүнд үед 2003 онд ууган охин маань дөнгөж 24-хөн насандаа өвдөж хэвтэрт орсон. Сэлэнгэ аймгийн сэхээн амьдруулах тасагт 14 хоног ухаангүй хэвтсэн. Эмч нар миний охиныг найдваргүй, эмчилгээ авахгүй, сэтгэлээ бэлд гэж хэлж байсныг тод санаж байна. Гэхдээ би бууж өгөлгүйгээр охиноо эмчлүүлэхийн тулд Багшийн дээдийн буудал дээр дуулж эхэлсэн. Улмаар ард түмний өглөгөөр охиноо хөл дээр нь босгож чадсан ч миний охины тархины үйл ажиллагаанд үхжилт үүсч эхэлсэн талаар сонсоход хүнд байна.
Би эх хүн. Өнөөдөр би яагаад төрийн хайраас гадуур орхигдож гудамжинд цагдаа нарт хөөгдөж, наймаачдад адлагдаж, архичдад дээрэлхүүлэх ёстой гэж. Тиймээс төрийн гурван өндөрлөгөөс дэмжлэг хүсч байна. Төр ард түмнээ дэмждэг юм бол намайг л дэмжмээр байна” гэв. Тэрбээр ярианыхаа төгсгөлд ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Э.БУРАМ
Зочин 2019-10-03 202.126.89.51
Энэ эгчийг таних юм бна тиймээ энд тэнд дуулж бүжиглэж явдаг бсан сүүлдээ хүүхдүүдтэйгээ хамтарч бараг л гудамжинд тоглолт хийдэг бсан тэр үед хэцүү л харагддаг бсан шүү. Хүүхдүүд нь сургууль соёлоор яваагүй завсардсан бол ажил олдох хэцүү л бх
зочин 2019-10-03 59.153.113.92
1991 оны хүүхэд 28 настай гэхээр хамгийн бага нь 28 тай гэсэн үг. Бүгд ажил хийх боломжтой юм.
Saraa 2019-10-03 202.126.88.152
Vnen bh gj bodoj bn tor ni zondoo hvmvvs harlaa gdg ym baile iim hvmvvs harmaar l bn
Enkh 2019-10-03 202.126.89.217
Ene huntei olon taarch bsaan tsagiin hetsvvd vrsee hayaagui baatarlag emegtei, olnii umnu duulj bvjiglej ybna gdg ih zorig hudulmur shv hulgai hj hudal helee gui ydarsan ch zub ybaa ene emegtei geer baharhaj bn
Зочин 2019-10-03 202.126.88.59
Tetgewert ni oruulaachee . Emchilgeeg ni tor daagaach we
And 2019-10-03 67.81.189.74
Handiv bol zali,toriin nugeliig tor toloh ystoi
Zochin 2019-10-03 67.81.189.74
Uls toriin hils heregt helmegdegsed bol jinhene helmegdegsed,ted ger bul,heden ueeree helmegdeed odoo ch hor hohirol ni urgeljilj b.gaa.Uls toriin
Helmegdegchided tor toloh ystoi
Зочин 2019-10-03 66.181.186.139
Улаан загалмайн нийгэмлэг, Жайка гэх мэт олон улсын бйгууллагууд, хорооны нийгмийн ажилтан, иргэдийн төлөөлөгчдийн хурлхыхан ямар ажил хийдэг юм болоо. БИ 45 настай эр ба одоо болтол эмэгтэй хүнтэй үерхэж үзээгүй. Учир нь хүүхдийн сарын цэцэрлэгийн талбар 400000 төгрөг тул хүүхэдтэй болвол тэжээж чадахгүй гэж айгаад эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй. Архи уудааггүй ба гэтэл хүүхнүүд бааранд оруулдаггүй нарийн гээд тоодоггүй. Ажилгүй ядарсан хүмүүс надаас жишээ аваасай
Зочин 2019-10-03 139.5.216.222
хахахха
Зочин 2019-10-03 212.239.191.2
Huurhii duuu uneneel helj bn daa
Ur hiuhed tejeeh chadvargui gedgee oilgoj uhamsarlaj yavj dee
Зочин 2019-10-03 202.9.42.27
Хүүхдүүд нь өдийд өсөж том болоод тусад орсон бмаар юм. Яг ийм амьдрал маш олон бга шүү дээ.
Зочин 2019-10-03 203.169.49.107
Монголын нөгөө үндэсний шашин, сүм хийд гээд ард түмэнээс 30 жил хандив, улсаас хүртэл мөнгө аваад байдаг баян лам нар хаачив?
Huuhdee tuluvluj garga! 2019-10-03 49.0.137.150
Deer uyed chin belgevch gej baigaaguimuu? Herev baihgui baisan bol yadaj kalendari hutluud jiremsnees hamgaalj boldog. Yagaad iim hariutslagagui olon huuhed gargachaad hunii tuluu zulzagalasan yum shig hendee yalarhaad baigaam. 2, 3 huuhed l baihad hangalttai shdee. Bur yaduu hun bol zulzagalaad ch hereggui. Huniig hun shig amidruulj chadahgui bol bitgii huuhed gargaj huuhdiin hun shig amidrah erhiig zurchuud bai tarhinii turaaluudaa!!!
Зочин 2019-10-03 172.58.139.2
Belgevch oldohguishdee darga nar deeguuree huvaagaad duusaa
Зочин 2019-10-03 202.126.89.51
Тэр үед календарь хөтлөх мэдээлэл мэдлэг бдаггүй бсан бхаа ер нь бүх зүйл хаагдмал нууцлаг мэдээлэл хомс бсан үе шүү дээ
Зочин 2019-10-03 192.82.65.200
Төрийн хийсэн үйлдлийг төрөөс л хариуг нь авах ёстой. Ард түмэн хамтарч төрөөс хариуцлага нэхэх ёстой. Ингээд адилхан нэгнээсээ хандив цуглуулах байдлаар мөнгө босгохыг бол дэмжихгүй байна.
Зочин 2019-10-03 66.181.171.34
Хандив өгье. Ямар дансанд вэ?
ЗОЧИН 2019-10-03 66.181.177.84
АМЬДРАЛЫГ ТУУЛЖ ЯВАА ХАТАН ЗОРИГТ ЭМЭГТЭЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ХҮМҮҮСЭЭ БОЛОЛЦООГООРОО ТУСЛААРАЙ
Зочин 2019-10-03 202.170.71.157
Bat Uuliin derged jinkhen BAATAR bn. Ard tumeen tuslii. Tur hudlaa shu
Зочин 2019-10-03 66.181.170.73
ийм хүмүүсийг төр харж үзэх хэрэгтэй шд. ажилгүй өрх толгойлсон олон хүүхэдтэй эх яаж амьдрах вэ дээ. харин ч үр хүүхдээ хаяж төөрүүлчилгүй л өдий хүрсэн байна.
Зочин 2019-10-03 27.123.214.2
харин тиймээ , 2 зүтгээд байхад дөнгөн данган байгаа хорвоод 1аа зүтгээд 6 хүүхэд өсгөнө гэдэг бээрхээ бэрх
Зочин 2019-10-03 27.123.214.2
Энэ эмэгтэй хүүхдүүдтэйгээ дуу дуулаад явж байхад нь таарч байсаан . Хүнд хэцүү цагт хүүхдээ орхиод , хаяад явчаагүй , 6 хүүхэд өсөгсөн хугараагүй ноён нуруу шүү хүмүүсээ. Энэ эмэгтэйд туслахад нүдээ олсон сайн үйлс шүү
Zochin 2019-10-03 51.154.140.254
Tanii 100 hubi uneen mungu nehej garguul
Зочин 2019-10-03 66.181.161.126
huuhed gargasan daa gutarch yavdag erguu avgai bna
Зочин 2019-10-03 66.181.161.123
Chi ch hvn muutai hvnii orontsog bndaa. Hurdan vhee chi
өнөөдөр түвд ямар хөгжилтэй байна 2019-10-03 185.107.47.171
шарын шашин шүтэж байгаа улс орон өөдөлдөггүй жамтай бүр мөхдөг. 1990 оноос чөлөөт эдийн засагт шилжсэн мухар харанхуй ховдог шарын шашин нээлттэй чөлөөтэй болж ирсэн ингэснээр хүмүүсийн ухамсар асар доройтож захиргаадуулж ажиллаж байсан нь юм хийхээ байхад нөлөөлсөн.
Зочин 2019-10-03 103.14.38.144
хөрш зэргэлдээ хятад оронд ядуу хүмүүсээ ажлаар хангаад өгдөг . энэ олон зах дээр хүний ачаа барааг зөөгөөд өгдөг байх, тэгээд энэ хүмүүсээ халуун усанд оруулаад эмнэлэг бөөнөөр нь эмчлүүлж эрүүл болгох хэрэгтэй. энэ бол номер 1-рт орно.дараа нь ажлын байранд зуучлаад өгөх нь чухал. 1 том компани 2 ядарсан хүнийг заавал ажиллуулдаг байх хэрэгтэй. яагаад тэд заавал өнгөтэй өөдтэй хүмүүсийг авч ажиллулах гэж. ямарч хүн ажил хийж байхад сайхан харагддаг. слесарь сантехник, мал маллах хэцүү ажилд я
Зочин 2019-10-03 139.5.216.222
Бас юун хандив гуйгаад эхлэв? Аль 2003 онд өвдсөн охиндоо одоо хандив нэхээд эхэлвүү? Эсвэл одоо тархи нь үхэжлээ гээд байнуу? Тархи үхэжнэ гэж байхгүйдээ, үнэмшилтэй юм яримаар юмдаа. Одоо хүүхдүүд нь том болсон, ажил хийдэг л байхдаа
Зочин 2019-10-03 182.160.34.233
Эмэгтэйчүүдийг бүгдийг хүндэл тэд үнэхээр хүчирхэг шүү энэ эмэгтэйн оронд эрэгтэй хүн байсан бол аль ужее эхнэр аваад хүүхдүүдээ хаяад хүний хүүхдүүд тэжээгээд явж байгаа ш д ийм л тэнгэр газар шиг ялгаа байна даа хөөрхий эр эм 2-ын хооронд
Зочин 2019-10-03 139.5.216.222
Эр хүн хүүхдээ өсгөөд явж л байдаг. Янкан эмүүд хүүхдээ хаяад явах бүү хэл хогийн сав жорлонд үрээ хаяад явдаг биздээ
Зочин 2019-10-03 157.65.114.166
Олон хүүхэдтэй ээжүүдийг хүчээр тэтгэвэрт гаргасан үйлдэл бол хэлмэгдүүлэлт байсан шүү.
зочин 2019-10-03 202.55.191.130
хүүхдүүд нь өсч дэм болох болсон баймаар юмдаа
ззз 2019-10-03 103.14.38.144
франц герман,австри оронд хэцүү амьдралтай хүмүүсийг тэтгэмж гээд сар бүр 300 евро, өгөөд унтах газраар хангана, сайхан хувцас өмсүүлнэ, их л сайхан санагдсан. манай лам нар яагаад энэ хүмүүсийг хооллохын оронд энэтхэгт сүм хийдүүд бариад бдаг юм бол .жинхэнэ буяныг эх орныхоо ядарч зовсон хүмүүст үзүүлэх хэрэгтэй дээ. ядуу гээд ажил хийхгүй залхуу бна. хөдөө мал маллаад 1000 малчин болооч дээ. ирээдүйгээ өөрсдөө харж амьдраач дээ. хөдөө гэр мал өгөөд гарга. 100 хүний 50 нь сайхан амьдрана да
Зочин 2019-10-03 202.126.89.51
Ёстой зөв
jj 2019-10-03 202.179.31.122
Tuslah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Manaihaan tuslaarai
илгээж өгөөч дээ 2019-10-03 103.14.38.144
6 хүүхэдтэй эх хүнийг тэтгэвэрт нь гаргаж 300000 төгрөг өгч болмоор юм сард. өөрөө өргөдөл гаргаад дүүргийн нийгмийн халамжид хандвал яасан юм бэ, сайхан хоолойтой бол хөдөө тоглоод хот айлуудаар 2-3 болж тоглож болно. ер нь ажилгүйдлийн тэтгэмж гээд сар бүр энэ ядарч яваа хүмүүсээ аль болох нийгмийн халамжид хамруулаасай гадны хулгайч нарт хамаг баялгаа зүгээр май май гээд өгдөг байж ,хүн болж төрсөн л бол жаргах эрхтэй биздээ. хоолгүй хоосон хонож уйлж суухгүй ямар ч бай өдөрт 1 удаа сүм
Зочин 2019-10-03 103.9.90.3
ИВИЙДЭЭ ИВИЙ ИЙМ ХҮН ОЛОН БИЙ…
зочин 2019-10-03 103.14.38.144
6 хүүхэдтэй эх хүнийг тэтгэвэрт нь гаргаж 300000 төгрөг өгч болмоор юм сард. өөрөө өргөдөл гаргаад дүүргийн нийгмийн халамжид хандвал яасан юм бэ, сайхан хоолойтой бол хөдөө тоглоод хот айлуудаар 2-3 болж тоглож болно. ер нь ажилгүйдлийн тэтгэмж гээд сар бүр энэ ядарч яваа хүмүүсээ аль болох нийгмийн халамжид хамруулаасай гадны хулгайч нарт хамаг баялгаа зүгээр май май гээд өгдөг байж ,хүн болж төрсөн л бол жаргах эрхтэй биздээ. хоолгүй хоосон хонож уйлж суухгүй ямар ч бай өдөрт 1 удаа сүм
ззз 2019-10-03 103.14.38.144
6 хүүхэдтэй эх хүнийг тэтгэвэрт нь гаргаж 300000 төгрөг өгч болмоор юм сард. өөрөө өргөдөл гаргаад дүүргийн нийгмийн халамжид хандвал яасан юм бэ, сайхан хоолойтой бол хөдөө тоглоод хот айлуудаар 2-3 болж тоглож болно. ер нь ажилгүйдлийн тэтгэмж гээд сар бүр энэ ядарч яваа хүмүүсээ аль болох нийгмийн халамжид хамруулаасай гадны хулгайч нарт хамаг баялгаа зүгээр май май гээд өгдөг байж ,хүн болж төрсөн л бол жаргах эрхтэй биздээ. хоолгүй хоосон хонож уйлж суухгүй ямар ч бай өдөрт 1 удаа сүм
Зочин 2019-10-03 59.153.114.39
Юм өгч болно