Ахмадын баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Ахмадын баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадын баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий ассамблей 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн Ахмадын баярыг уламжлал болгон 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү уламжлалын дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн Хан-Уул дүүргийн ахмад буурлууддаа  хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Улс орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд  хүргье. Дүүргийнхээ иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө салбар бүрт багагүй ажил хийж бодит үр дүнд хүрээд байна. Үүний нэг тод жишээ барилга байгууламж, зам талбайн засвар шинэчлэл, тохижилтийн ажлууд Хан-Уул дүүрэгт ид өрнөж байна. Та бүхэн үр хүүхдүүдийнхээ хамт байрныхаа гадна цэцэрлэгт хүрээлэн, сайхан тохижилттай байрныхаа гадаа амар тайван агаар салхинд суух нөхцлийг бүрдүүлсэн нийслэлд жишиг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг дүүрэгт хэд хэдийг байгуулан ажиллаж байна.

Мөн өнгөрсөн долдугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн Агро паркад буюу монгол хөрсөнд солонгосын технологиор тарьж ургуулсан тарвасны хүлэмжийн туршилт амжилттай хэрэгжиж анхны ургацын дээжийг та бүхэнд амтлуулахаар авч ирээд байна.  Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Солонгосд төдийгүй дэлхийд алдартай Хаман сумын тарвасыг монголд нутагшууллаа.

Цаашид дүүргийнхээ өрхийн аж ахуйг дэмжих зорилгоор газар тариалан эрхлэгч нарыг сургалтанд хамруулан дэлхийд алдартай тарвасыг Монголд нутагшуулан аж ахуй эрхлэгч нарт эзэмшүүлэхээр зорьж ажиллаж байна. Та бүхэнд Хан-Уул дүүргийн Туул тосгоны хөрсөнд ургасан дэлхийд алдартай амтат тарвасны дээжийг амтлуулж байгаадаа туйлын их баяртай байна. Та бүхэн маань урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Үргэлжлүүлэн дүүргийн үлгэр жишээ, хүндэт ахмадуудыг  дүүргийн Засаг даргын хүндэт “Өргөмжлөл”-өөр шагнаж, гарын бэлэг гардууллаа.

Хан-Уул дүүрэг нийт 178919 хүн амтай бөгөөд үунээс 15336 ахмад настан тус дүүрэгт амьдарч байна. Дүүргийн Засаг даргын зүгээс ахмаддуудаа зориулан олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн давхардсан тоогоор 30,000 гаруй ахмадыг боловсрол,соёл урлаг, эрүүл мэнд, спортын арга хэмжээнд хамруулаад байна.

ЭХ СУРВАЛЖ: ХАН-УУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж