Монгол Улс даяараа 8 дугаар сарын 25- наас 9 дүээр сарын 25-ны өдрүүдийг залуучуудын хөгжлийн сар болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд Хан- Уул дүүргийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс 10 санал санаачлага дэвшүүлсний нэг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдынхаа хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллах явдал байлаа. Хан- Уул дүүргийн хэмжээнд энэхүү санал санаачлагыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Усан спорт сургатлын төв, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд дэмжиж тушаал шийдвэрээ гарган ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХУД
Холбоотой мэдээ