Трамп АНУ-ын чинээлэг 400 эрхмийн жагсаалтын 275 дугаарт бичигдэв | News.MN

Трамп АНУ-ын чинээлэг 400 эрхмийн жагсаалтын 275 дугаарт бичигдэв

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Трамп АНУ-ын чинээлэг 400 эрхмийн жагсаалтын 275 дугаарт бичигдэв

Трамп АНУ-ын чинээлэг 400 эрхмийн жагсаалтын 275 дугаарт бичигдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрчлөгдсөнгүй. Үүний улмаас тэр Forbes сэтгүүлийн эрхлэн гаргадаг АНУ-ын чинээлэг 400 эрхмийн жагсаалтын 275 дугаарт бичигдэж, өнгөрсөн жилтэй харьцуулахад 16 байраар ухарсан бол Ерөнхийлөгч болсноос нь хойш 119 байраар ухарсан үзүүлэлт гарчээ.

Forbes-ийн тооцоолсноор, түүний хөрөнгө өнөөдрийн байдлаар 3.1 тэрбум ам.доллар аж. Энэхүү тооцооллыг гаргахдаа Трампын үл хөдлөх хөрөнгө, төрийн тэргүүний санхүүгийн мэдүүлэг болон түүнийг таньдаг 62 хүнээс авсан асуулгаар гаргажээ.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн хөрөнгийг статистик үзүүлэлтээр харах боломжгүй гэж Forbes сэтгүүл тайлбарлаж байна. Жишээлбэл, 2017 онд Трампын үл хөдлөх хөрөнгийн хаант улс 600 сая ам.доллараар хямдарсан. Энэ нь Трампын улс төрийн шийдвэртэй холбоотой байсан аж. Гэхдээ түүний хамгийн амжилттай хэрэгжүүлж буй төсөл нь Лас-Вегас дахь олон улсын зочид буудал юм.

Трампын хөрөнгийн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл, тэрбээр 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн чинээлэг эрхмээр тодорч байна. Харин түүнтэй ойролцоо хөрөнгөтэй хүн бөгөөд өрсөлдөгч нь АНУ-ын тэрбумтан Том Стейер болж байна.

Сонирхуулахад, Forbes сэтгүүл нь жил бүр АНУ-ын чинээлэг 400 эрхмийг тодруулдаг. Энэ жилийн жагсаалтыг Жефф Безос дахин тэргүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил эхнэрээсээ салсан бөгөөд энэ үйл явдал нь дэлхийн хамгийн үнэтэй салалтаар тодорч байсан юм. Безос эхнэртээ Amazon компанийн 19.7 сая үнэ бүхий 4 хувийн хувьцааг өгсөн. Харин Безос компанийнхаа 12 хувийг эзэмшдэг юм. Түүний эхнэрийн эзэмшиж буй 4 хувь хувьцаа нь долдугаар сарын байдлаар 38.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-03 39.154.234.27

Mongoliin urnuus l ih hurung uwluj dee

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.101

женхххо батталгаа иим л бндаа хөгшөөн
их гүрнии удирдагч гж иим л бх ёстой блвуу даа

Avatar

тмс 2019-10-03 66.181.161.101

иим л бндаа монголын олигархуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж