&#34Эзэнгvйдсэн&#34 Эрээн хот

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

&#34Эзэнгvйдсэн&#34 Эрээн хот

via Lldm Urtnasan

Хэдхээн жилийн емне ирж байснаас огт еер дvр терх угтав. Монголчуудын менгийг сэгсэрч, бас эргvvлж тойруулж хегжсен гэх Эрээнд дахин ийм боломж олдохгvй нь. Гудамж талбай , дэлгvvpт монгол хvнтэй таарах нь ховор. Манайхан Эрээний эд юмс , чихэр жимснээс татгалзаад удаж байгаа юм байна. Хятадын енцег булан бvpээс Эрээнд ирж, зvсэн зvйлийн наймаа хийж хелжигсед ирсэн замаараа буцан оджээ. Одоо энд анхны суурьшмал иргэд голдуу аж терж vлдсэнийг Шилийн голоос ирсэн найз Туяа учирлав. Том том худалдааны захуудаар Туяа бид хэдхэн л хүн тааваараа явж, тэндэхийн "од" мэт хvндлэгдэв.

Анхнаасаа Хятадууд Эрээнийг Монголчуудын менхед "хайрлах бас найрлах" хот байлгах зорилгоор ихэд хичээсэн нь олон зvйлээс харагдана. Агуулах, байшин сав, толь шил болсон дэлгvvp хоршоондоо асар их менгее шингээсэн нь Монгол хершеесее тэд хичнээн ихийг хvсч байсныг нь илтгэнэ. Эзэнгvйдсэн "Эрээн"-ийг эрт дээр ид бужигнаж байхад нь хожоотой наймаа хийж, хелжсен монголчууд цөөнгүй байлгvй яах вэ. Vгvйсгэж, буруутгахын арга байхгvй. Ганц нэг терлийн барилгын материал, сэлбэг хэрэгсэл Монгол ба Хятад хэрэглэгчээ хараахан бvvp алдчихаагvйг анзаарав. Орон сууц ч чамгvй олныг барьжээ. Эрээн хотын оршин суугч цеерч байгааг бас дуулж мэдэв.

Орой буудлын гадаах нийтийн том талбайд хегжим хангинана.Xегшин залуугvй хеделгеент гимнастик хийж бvжнэ. Ереес хятад хvний биеэ энхрийлэх тvгээмэл арга нь хеделгеен ба гимнастик гэж ойлгогдоно. Сониуч зандаа хетлегден енеех л кино шийнээс хардаг нарийн гудмыг vзмээр санагдан, дугуй зээлж унан жаал тэрvvгээр эргэлдэв. Хегширхеерее бегтийхеес хойш гэж бодож хийсэн юм уу бvv мэд, дэндvv огтор тааз бvxий шавар байшин Хятадын борог амьдралын хамгийн дотно танил терх гэмээр. Ахуйн соел гээчийг нь амных vнэр нь эхэлж илтгэнэ, дараа нь лавшруулж харах тусам шогшрон дуу алдмаар зvйл ч олныг харж болно.

Нэлээд хэдэн жилийн емне Бээжинд нэгэн буудалд найзтайгаа очиж, енеех л ариун цэврийн тухай гомдол мэдvvлж байснаа санав, ехеердем хэлт евер монгол найз минь “Заа чи , найзаа, Думдад-ад / Дундад / ирсэнээ битгий мартчих даа” гэж учирлаж билээ.

Vнэндээ терехеес vxэх хvртэл 5 мо-гийн телеех амьдралдаа дасч, нvд, чих, сэтгэл амар, шунал тачаал vгvй хятад айл тvм бумаар оршин байсаар.

Эрээнд дэд бvтэц, ялангуяа зам харилцаа сайн хегжжээ. Замын хеделгеений соел гэгчийн тухайд харин уйдахааргvй олон зvйл олж харав. Хэнд ч биш зевхен еертее найддаг тэр авир, зан терхийг бvx терлийн чийчаан хелеглен давхих хятад хvмүүс харуулна. Эрээнийг эзэнгvйдvvлэхгvй байх, Хятад хvний дараагийн " нvvдэл" чухам юу байх бол? Тэд Монгол хершдее зориулж тоо бодож, толгой гашилган суугаа гэдэгт би vл эргэлзэнэ.

Шилийн голоос ирсэн найз Туяа еглее хаалга нээв vv vгvй юу цовоо дуугаар: Жаа та шай-хан амрав уу, енее чи яах санаатай? гэж урьдын адил дуржигнуулна.

Ирсэн ажил дууслаа.

Эрээнийг эргэж ирсэн би буцлаа.

Н.Уртнасан / Сэтгvvлч /

2015. 07-р сар
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж