Б.Ууганбаатар Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД-аар томилогджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Б.Ууганбаатар Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД-аар томилогджээ

Б.Ууганбаатар Монголын жүдо бөхийн холбооны ЕНБД-аар томилогджээ

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа өчигдөр Б.Ууганбаатарыг томилжээ. Баасанжавын Ууганбаатар нь 1971 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэндэлж, 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ.

Тэрбээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш "Буурал" хэмээх Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, улмаар өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн аж. МУГТ Д.Баатаржавын "Харцага" клубт 1989-1993 онд цагаан кимонот тамирчны алба хааж байсан бол 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажиллажээ.

Монгол-Лаосын Үндэсний олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, Зүүн өмнөд Азийн наадмын жүдогийн анхны мөнгө, хүрэл медалийг лаос шавь нар нь авчирсан байна.

Б.Ууганбаатар нь 2000 оноос шүүгчийн замналаа эхэлж, 2003 онд олон улсын шүүгчийн болзол ханган, Инчён-2014 Азийн наадам, залуучуудын АШТ зэрэг 20 шахам олон улсын тэмцээнд шүүгчээр уригдсан ажээ. Жүдогийн хамт олныхоо дунд "Сахал Уугаа" хэмээгдсэн спортын мастер, "Алтан гадас" одонт (2018) тэрбээр эр гэр бүл (гэргий "Света" З.Гэрэлмаа, холбооны мэргэжилтэй ), хоёр хүүтэй ( У.Буянтөгс 24, Дашданзан 13 настай), 2007 оноос хувийн бизнес эрхэлжээ.

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Насантогтох, Г.Жадамба , Ц.Дамдин, Ц.Цэрэнпунцаг нар ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж