Энэ 8 сарын 19-нд эхэлсэн “МХБХ”-ноос зохион байгуулж буй Холбооны цомын 2 дахь өдрийн 2 дахь тоглолт амжилттай өндөрлөлөө. Тус тоглолт “Western” клуб болон “Metro” клубүүдийн дунд явагдсан байна. Тоглолтын эхний гоол ердөө 8 дахь минутанд орсон. Гоолыг “Metro” клубээс Н.Наранбат оруулж багтаа давуу тал авчирсан юм. Харин тоглолтын тэнцээний гоол 23 дахь минутанд орсон бөгөөд “Western” клубын Г.Идэрмөнх тус гоолыг хаалганд шигтгэж чаджээ. Гэвч энэ гоолоос ердөө минутын дараа 24 дэх минутанд эхний гоолын эзэн “Metro” клубын Н.Наранбат дахин гоолдож тоог 2:1 болгосон. Тоглолт энэ үеэс эхлэн 2 багийн олон аюултай довтолгоон дунд өрнөж үзэгчидийг өндөлзүүлж байлаа. Улмаар тоглолтын 62 дахь минутанд “Western” клубын Э.Цогбадрал гоолдож багтаа итгэл найдвар авчирсан байна. Үүгээр түүний гоол дуусаагүй бөгөөд тоглолт дуусахтай зэрэгцэн 91 дэх минутанд Э.Цогбадрал дахин гоолдож багтаа тун чухал үр дүн авчирсан гол хүнээр нэрлэгдэж чадлаа. Холбооны цомын дүрмийн дагуу хожил авсан баг шууд дараагын шатанд шалгарах болно.
Эх сурвалж: the-mff.mn