Нийслэлийн Иргэдийн хурлаар баталсан “School police” эцэг, эхийн эргүүлийн журам долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг журмын зорилго нь хүүхдийн аюулгүй байдалд хараа хяналт тавих, анхаарал болгоомжтой байх, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм.
Энэ үүргээ ухамсарлан “School police” хийж зогсоо хүн бол реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ. Тэр олны танил гэж өөрийгөө дөвийлгөсөнгүй, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж байна. Түүний зургийн доор олон уншигч бахархаж буйгаа илэрхийлжээ.
Сургуулийн орчинд “School police” ажиллаж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэргийн гаралт 25 хүртэлх хувиар буурсан судалгаа бий.
Холбоотой мэдээ