Сэжигтэн шунахайн сэдлээр талийгаачийг бүрэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Сэжигтэн шунахайн сэдлээр талийгаачийг бүрэлгэжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Хаан банкны төв байрны хойно байрлах орон сууцанд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээллэсэн. Харин Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг өчигдөр орой хэрэгтэнийг баривчилжээ.  Гэхдээ гэмт этгээд тухайн эмэгтэйтэй төрөл садангийн холбоотой байсан уу, эсвэл гадны хүн байсан уу гэдгийг тодорхой хэлэх боломжгүй, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн 24 настай эрэгтэй байжээ. Хэргийн газраас бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан бөгөөд алдагдсан гар утас, хутга зэргийг олжээ. Гэвч бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон байна. Тухайн хэргийг шалгахад 18 алба хаагч гурван машинтайгаар 92 цаг ажилласан бөгөөд одоо ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж буйг ЦЕГ-аас тодотголоо.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж