Хуурамч мөнгөн тэмдэгт ашиглагч этгээдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Хуурамч мөнгөн тэмдэгт ашиглагч этгээдийг хайж байна

ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, БГД-ийн “Түмэн плаза” дэлгүүр болон бусад аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхдээ 20 мянган төгрөгийн АВ2200647, АВ8839769 серийн дугаартай хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн этгээдийг Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.

Цагдаагийн байгууллагад 2010.01.01-ээс 2015 оны 05 сар хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс энэ төрлийн гэмт хэргийн талаар нийт 498 гомдол мэдээлэл ирсэн байна. Хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, хүнсний дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс наймаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гүйлгээнд оруулж байгаа нь тогтоогдоод байна. Иймд бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх бол 96102102 утсанд хандахыг ЦЕГ-аас зөвлөлөө.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн газраас хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн 25 хувийг эзэлж байсан өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн 47 серийн 662 ширхэгийг “У” гэгч нь хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсныг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 213 үйлдлийг нэгтгэн шалгаж прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж