Алга болсон уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Алга болсон уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Алга болсон уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Алтай Таванбогдод авиралт хийхээр яваад алга болсон АНУ-ын харьяат, 40 настай уулчныг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг Онцгой байдлын алба хаагчид хууль хүчний байгууллагатай хамтран аймгийн хэмжээнд эрэн хайж байна гэж Баян-Өлгий  аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Сураггүй алга болсон уулчин Алтай Таванбогдод авиралт хийхээр явсан гэх ул мөр одоогоор олдоогүй аж. Түүний талаар ямар ч сураг гараагүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.

Тэрбээр өнгөрсөн сарын 18-нд ууланд авиралт хийхээр явсан бөгөөд 20-ны өдөр буцаж ирэх ёстой байсан ч алга болсон билээ. Тухайн үед АНУ-ын иргэнийг ууланд авиралт хийхээр явж байсныг үзсэн харсан хүн байгаагүй аж. Өнөөдрийн байдлаар Алтай Таванбогдод цас орж, тус аймгийн нутгаар цаг агаар хүйтэрчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж