Гавьяат хуульч Б.Сарантуяаг АТГ-аас шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Гавьяат хуульч Б.Сарантуяаг АТГ-аас шалгаж байна

Гавьяат хуульч Б.Сарантуяаг АТГ-аас шалгаж байна

Салхитын мөнгөний ордтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөх, гавьяат хуульч Б.Сарантуяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлжээ. Шүүгч Г.Даваадорж нь гавьяат хуульч Б.Сарантуяагийн хүү юм байна. АТГ-ын хувьд тус ордтой холбоотойгоор хоёр дахь гавьяат шүүгчийг шалгаж байгаа тохиолдол болж буй юм.

Өмнө нь буюу өнгөрсөн хоёрдугаар сард  Салхитын мөнгөний ордтой холбогдуулан гавьяат хуульч агсан Л.Бямбааг саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр ангид хоригдож байх үедээ амиа алдсан харамсалтай хэрэг болсон.

Мөн АТГ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр гавьяат хуульч агсан Ч.Бямбаагийн хүү С.Төмөрбатыг шалгаж эхэлсэн юм. Тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд чөлөөлөгдсөнийхөө дараа хилийн дээс алхсан байдаг. Одоо түүнийг АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Хилийн хориг тавиагүй байсан тул тийнхүү гадаадад гарчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж