Путин: АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Путин: АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцоно

Путин: АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцоно

АНУ-ын ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцох төлөвлөгөөтэй байна хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр Лхагва гаригт телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийн асуултад ийнхүү хошигнон хариулсан аж. Тэрбээр асуултад хариулахдаа “Би та нарт нэг нууц хэлье. Мэдээж, бид хөндлөнгөөс оролцоно. Харин хэнд ч битгий хэлээрэй” хэмээн хошигножээ. Түүний хошигнолын дараа "Оросын эрчим хүчний долоо хоног"-т оролцсон гишүүд, зочид төлөөлөгчид бүгд инээлдэн алга ташсан байна.

Путин АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь ОХУ-ын хөндлөнгийн оролцооны талаар тусгай зөвлөх Роберт Мюллерийн хийсэн мэдэгдэл худал гэдгийг онцолжээ. Тэрбээр “Би ноён Трамптай нөхөрсөг харилцаатай байдаг. Энэ нь АНУ-д үүссэн одоогийн улс төрийн нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэсэн үг биш. АНУ-ын талаас үүнийг зөвхөн Трампын эсрэг ашиглах оролдлого гэж бид дүгнэж байна. Одоо тэд бүр Украиныг ашиглахыг оролдож байна. Би итгэлцэл бүтээх замаар Трамптай нөхөрсөг харилцаатай болсон. ОХУ-ын талаас АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй. Бидэнд өөрийн асуудал бий. Үүнд бид анхаарсан” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж