З.Баянсэлэнгийн хэрэг яагаад “маш нууц” ангилалд хамрагдав? | News.MN

З.Баянсэлэнгийн хэрэг яагаад “маш нууц” ангилалд хамрагдав?

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийн хэрэг яагаад “маш нууц” ангилалд хамрагдав?

З.Баянсэлэнгийн хэрэг яагаад “маш нууц” ангилалд хамрагдав?

Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ долоо хоногийн даваа гариг /2019.10.01/-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Гэвч З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийн хамт тус шүүхийн шүүгч Б.Халиунаас татгалзаж, улмаар шүүх хурлыг 13.30 цаг хүртэл хойшлуулсан. Дээрх шүүхийн ерөнхий шүүгч нь З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх гэтэл тэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээжээ.

Ингэснээр тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөл хуралдах хүртэл хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Уг нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон тус яамны төрийн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан М.Болортуяа нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэн шийдвэрлэж, ял шийтгэсэн ч Дээд шүүхээс хэргийг нь дахин шалгуулахаар буцаажээ.

М.Болортуяагийн өөр нэг үйлдэл нь Төрийн банкны захирлуудын хэрэгтэй холбогдсон учраас тагнуулын байгууллага маш нууц байдалд шалгасан бөгөөд Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн шалгахаар болжээ.

Д.Баярсайханыг 2016-2017 онд банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байна. Уг зээлийг олгохдоо хэд хэдэн хууль зөрчсөн, мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа тус оныхоо 12 сарын 22-нд дуусгавар болсон ч компани зээлээ дараагүй байна. Уг хэрэгт М.Болортуяа ямар байдлаар холбогдсон нь “нууц” хэвээр байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-03 202.21.109.75

Уул уурхай орд ордоор нь хулгайлаад идэж байгаа нөхдүүдээ яаж ч чадахгүй байж ,нэг хүүхэнтэй зууралдаад л шүүх их л доошоо орж байна даа. Нөгөө Эрдэнэтийг Батхүү,сахал Эрдэнэбилэг, С.Баяр ,Сайханбилэг нар яасан.

Avatar

bgi 2019-10-03 122.201.24.239

Bayarsiakhand Choijilsuren bichig ugsun talaar yu ch alga uu haha

Avatar

zocnin 2019-10-03 108.167.25.187

ALUURCNID HULGAICN NARAA NUUTSIIN ZEREGLELD ORUULCNIHDAG ENE ULSAD TOROO OORCNLOH HEREGTEI GEDEGEE ANHAARUULSAAR BNADAA

Avatar

Зочин 2019-10-03 172.58.139.2

Lundeejantsangiin duutei hart shalgah uchiraas mash nuuts zeregleld orj baigaa yum baina oilgoloo

Avatar

km 2019-10-03 107.77.165.4

epu

Avatar

Zochin 2019-10-03 66.181.180.142

Баярсайхан гэгч нь захирлын ажлаа хийсээр л байгаа юм уу.

Avatar

cu 2019-10-03 107.77.165.4

cupgulidyylex

Avatar

boli 2019-10-03 107.77.165.4

cupguldyylex,

Avatar

Зочин 2019-10-03 45.41.132.30

gudamjnii candy chin avgai

Avatar

зочин 2019-10-03 202.131.243.186

энэ авгай гудамжны жагсагч байж байгаад төрд шургалсан мэдлэг боловсрол муутай хүн хууль бус юм хийж гэнэт их хөрөнгөжсөн нь ил байгаашдээ ядуудуу амьдралтай байсан хүн сайн шалга

Avatar

mgl 2019-10-03 202.179.11.230

hogiin balai avgai. eh ornoosoo urvasan heregt shalgaj yal ugvul taarna.

Avatar

иргзн 2019-10-03 202.179.27.7

өнөөгийн МУ-ын Шүүхийн тогтолцоо Шүүгч нарын Өргөсөн Тангарагтаа үнэнч биш Эрх баригчидын талд эсвэл аль нэг Мөнгө хөрөнгөтөй Этгээдүүдэд Үйлчилж тэдний талд шийдвэр гаргадаг Авилгад өртөж , Өнгө мөнгөнд автагдсан Шүүгчидын уйвайгүй үйлдэл гаргаж буй Шийдвэр тогтоол нь Шударга бус ийм болчихсон байхад МУ-д Хууль хэрэгжих Хэрэгжүүлэх талаар яриад ч хэрэггүй ,

Avatar

Зочин 2019-10-03 202.9.44.109

Улс төрч гэхэд биш, тэмцэгч гэхэд биш энэ хүний хэргийг шүүхийнхэн шийдэхэд юу нь болохгүй байна вэ? Бас л авлига биз дээ, дөрвөн жилийн хугацаанд ихээхэн хөрөнгөжсөн биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж