З.Баянсэлэнгийн хэрэг яагаад “маш нууц” ангилалд хамрагдав?

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийн хэрэг яагаад “маш нууц” ангилалд хамрагдав?

З.Баянсэлэнгийн хэрэг яагаад “маш нууц” ангилалд хамрагдав?

Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ долоо хоногийн даваа гариг /2019.10.01/-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Гэвч З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийн хамт тус шүүхийн шүүгч Б.Халиунаас татгалзаж, улмаар шүүх хурлыг 13.30 цаг хүртэл хойшлуулсан. Дээрх шүүхийн ерөнхий шүүгч нь З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх гэтэл тэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээжээ.

Ингэснээр тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөл хуралдах хүртэл хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Уг нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон тус яамны төрийн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан М.Болортуяа нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэн шийдвэрлэж, ял шийтгэсэн ч Дээд шүүхээс хэргийг нь дахин шалгуулахаар буцаажээ.

М.Болортуяагийн өөр нэг үйлдэл нь Төрийн банкны захирлуудын хэрэгтэй холбогдсон учраас тагнуулын байгууллага маш нууц байдалд шалгасан бөгөөд Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн шалгахаар болжээ.

Д.Баярсайханыг 2016-2017 онд банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байна. Уг зээлийг олгохдоо хэд хэдэн хууль зөрчсөн, мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа тус оныхоо 12 сарын 22-нд дуусгавар болсон ч компани зээлээ дараагүй байна. Уг хэрэгт М.Болортуяа ямар байдлаар холбогдсон нь “нууц” хэвээр байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж