Монгол Улсын иргэнийг ОХУ-ын хилчид саатуулжээ | News.MN

Монгол Улсын иргэнийг ОХУ-ын хилчид саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Монгол Улсын иргэнийг ОХУ-ын хилчид саатуулжээ

Монгол Улсын иргэнийг ОХУ-ын хилчид саатуулжээ

Монгол Улсын иргэн аравдугаар сарын 1-ний өдөр ОХУ руу криптовалют олборлох зориулалттай дөрвөн төхөөрөмж оруулах гэж байгаад Ташантын хилийн харуулаар нэвтрэх үедээ Оросын хилчдэд баригджээ.

ОХУ-ын хууль сахиулагчид биткойныг гэмт бүлэглэлүүдийн мөнгө угаах хэрэгсэл болдог гэж үздэгээс олборлох тоног төхөөрөмжид онцгой анхаарал хандуулан хянадаг байна. Баригдсан хүний тоног төхөөрөмж ямар ч бичиг баримтгүй байсан учир гаалийн албаныхан хураан авчээ.

Оросын банкны мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Артем Сичев “Луйварчид криптовалют олборлох төхөөрөмжөөр дамжуулан мөнгө угаах үзэгдэл ховор тохиодог. Бэлэн мөнгөөр нь хадгалах, зөөвөрлөхийг илүүд үздэг тухай банкнуудаас авсан судалгаанаас харж болно" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.cointelegraph.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.173

Горный Алтай гэж оросын муж байдаг байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж