Монгол Улсын иргэн аравдугаар сарын 1-ний өдөр ОХУ руу криптовалют олборлох зориулалттай дөрвөн төхөөрөмж оруулах гэж байгаад Ташантын хилийн харуулаар нэвтрэх үедээ Оросын хилчдэд баригджээ.
ОХУ-ын хууль сахиулагчид биткойныг гэмт бүлэглэлүүдийн мөнгө угаах хэрэгсэл болдог гэж үздэгээс олборлох тоног төхөөрөмжид онцгой анхаарал хандуулан хянадаг байна. Баригдсан хүний тоног төхөөрөмж ямар ч бичиг баримтгүй байсан учир гаалийн албаныхан хураан авчээ.
Оросын банкны мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Артем Сичев “Луйварчид криптовалют олборлох төхөөрөмжөөр дамжуулан мөнгө угаах үзэгдэл ховор тохиодог. Бэлэн мөнгөөр нь хадгалах, зөөвөрлөхийг илүүд үздэг тухай банкнуудаас авсан судалгаанаас харж болно" хэмээн ярьжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.cointelegraph.com
Холбоотой мэдээ