Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

НЭМЭЛТ: 10:45 ЦАГ

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Тодруулбал, шүүх хуралдаан энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагт товлогдсон бөгөөд Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар ийнхүү хойшлов.


Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.03/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж эхэлсэн билээ.

Тус заалтад “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж