Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өчигдөр (2019.10.02) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Байгал 2019-10-03 202.9.43.65

Дэмжиж байна. Энэ цаг үед Монголд нэгч гэсэн өдөр архи дарс уухгүй, 10 хар нүглийг хийхгүй байх хэрэгтэй байна.

Avatar

Mongol hun 2019-10-03 36.224.223.174

Talarhlaa demjij baina ulamjlal yos zanshilaa dedeldeg mongol hun bur demjeesei

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.71

Энэ бол зөв. Нэг өдөр ч гэсэн архигүй эрүүл баяр хөөртэй амар амгалан нэг өдрийг өнгөрүүлэх нь бидэнд одоо үед яаг хэрэгтэй зүйл мөнөөс мөн

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.70

Saihan Sanaa bain demjij bain

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.117

Дэмжиж байна аа. Сайхан хууль бна.

Avatar

z**l tsaashaa 2019-10-03 122.201.20.194

utgagui ym

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.115

chamd utgatai bailgah gj iim ym hiisen ym alga

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.57

Дэмжиж байна

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.57

Бурханы шашныг шүтэж ирсний хүчинд Монголчууд арай жудагтай, хүмүүжилтэй, тайван амгалан, хүндлэх, мэндлэх, ёс суртахуунтай ирсээн. Тиймээс дэмжиж байна

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.145

Амралт хэрэгтэй байна. Зөв боловсон цагаа өнгөрүүлэх Амралтын өдөр дэмжиж байна

Avatar

Zochin 2019-10-03 66.181.161.51

Хүн өөрөөсөө илүү бусдыг хүндлэх энэрэнгүй өдөр бидэнд хэрэгтэй, дэмжиж байна

Avatar

зочин 2019-10-03 66.181.161.56

Энэ их зөвөө, Хүмүүсийн ёс зүйн төлөвшил нэмэгдэхэд их хэрэгтэй

Avatar

Zochin 2019-10-03 66.181.161.119

Zowoo demjij unen shuu

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.40

赞成休息!应该这样做是对的

Avatar

Purevdorj puudka 2019-10-03 202.126.88.36

"Дэлхийн бүх оронд бурхан багшийн их дүйцэн өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг тэмдэглэснээр хүмүүс амралтын өдөр гэхээсээ илүү өөрөө өөрийгөө соён гэгээрүүлэх, оюун санаагаа цэгцлэх, нөгөө талаас эцэг эхийнхээ өмнө, бурхан багшийн өмнө зөв буруугаа, хийсэн үйлээ дүгнэж цэгнэдэг, оюун санааны дотоод шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж ийм хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр эцэг эхдээ бараг ач санахаа больж байна. Өвөг дээдэс, өөрсдийнхөө түүхийг судлахаа больж байна. Оюун санааныхаа үнэт

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.40

賛成ですよ

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.79

Сайхан санаа бна энэ өдөр бүгдэрэ буян ном үйлдий

Avatar

Зочин 2019-10-03 66.181.160.83

Temdegleh geheesei ilvvv amraltiin odor bolgon hvmvvs mashiingui odor bolgoh n zow demjij bn

Avatar

Zochin 2019-10-03 66.181.161.119

Demjij bnaa burhanii shashin bol odoo shinjleh uhaantai hamgiin oir baidag shashin gedeg shuudee

Avatar

deegii 2019-10-03 202.126.89.99

demjij bna

Avatar

Зочин 2019-10-03 66.181.160.83

Ганц өдөр сайхан амрийлдаа сдагуудаа

Avatar

Зочин 2019-10-03 202.126.89.170

Ta nar burhani shashin sudlaad uzeerei ter chigtee shineh uhaan yum shuu

Avatar

Пүүжээ 2019-10-03 106.102.130.158

Монголд израйлын, гималайн, арабын гээд ер аль ч шашин хэрэггүй. Монголд Шинжлэх ухаан, Боловсрол хэрэгтэй.

Avatar

Пүүжээ 2019-10-03 106.102.130.158

1. Монголд буддын шашин биш шарын шашин байдаг.
2. Монголд шарын шашин орж ирэхдээ цусан мөр татуулсан.
3. Монголд шарын шашныг монголчууд өөрсдөө биш, монголыг эзэрхийлж байсан манж чин улс монголыг мөхөөх гэж шахсан.
4. Монголчууд эвлэлдэн нэгдэж улс болсон түүх нь шарын шашны ач биш. Харин том гүрнүүдийн нийгмийн шилжилт хувьсгалыг өөртөө ашигтайгаар ашиглаж чадсан ардын хувьсгалын ухаалаг тэмцэгч нарын ач юм.
Жич: шарын шашныхан шамбалын дайн гэх нэрээр монгол төрийн эсрэг бослого гаргасан.

Avatar

Zochin 2019-10-03 202.126.89.22

Xezee yaaj anx mongold shashin delgersen ch medexgui baij yaasan medemxiirex durtai nov sh ve xudlaa tuux meddeg tsarailax xerggui zugeer demjix uguigee l shiid amralt gexeerei zaav l tanii bodoj baigaa shig arxidax munxruulax gsn oilgoltoo naad iljirsen tolgoinoosoo avch xay neg odor ch gsn zuv ongoruulj yaagaad boloxgui gj amraliin odriig shashintai xolboxguigeeer xuvi xun talaasaa zov uil xioij bolno shde

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.62

Та их буру бодож бна

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.79

Та ингэж бодож болохгү

Avatar

зочин 2019-10-03 66.181.161.98

амраана л гэж битгий яриарай

Avatar

Пүүжээ 2019-10-03 106.102.130.158

Төр, шашин 2 нь тусдаа байх ёстой.
Учир нь: төрийн дээр юу ч байх ёсгүй, Шашны дээр бурхан нь байх.
Монгол бол шүтэх, эс шүтэх нь чөлөөтэй ардчилсан улс. Хэрвээ төр нь өөрөө шар хувалзтайгаа нийлж цус сороод эхэлвэл бусад шашинтай иргэд, шашингүй иргэдийнхээ эрхийг зөрчсөн үйлдэл болно.

Avatar

nar 2019-10-03 202.126.89.22

ene asuudliig zaawal shashintai holboj awch vzeed baih yumaa ooroor setgej naad barigdmal setgelgeeneese hagatsaad bodood neg vzwel zvgeer yum bishvv. jtiim l ih ajil hiigeed uls ornoo hogjvvleh geed bgaan bol amidarch baigaa hotiihoo ongo vzemjind ng ch gsen tus bolhoor sain vilsiin toloo ene odriig zartsuulj bolohoor yum bishvv

Avatar

Зочин 2019-10-03 66.181.160.83

Tanid hvn uurlaad oort chin hohirol uuchruulah shn bhuu bodood vz Burhanii Shashin bol tvvniii esreg ywsaar irsen ywah ch bolon Amitan Uls gvren Amaglan taiwan baihiin tuhaid l ydiin sudlaj vzcheed ih ym yri

Avatar

ok 2019-10-03 64.119.23.69

баахан идэж уусан балайр юмнууд шөнө унтахгүй нойр нь хүрэхгүй, худлаа нэг шашинаар сэтгэлээ хуурсан болж, тэнэгтэх юм, хэдэн шонхор шувууд нь шөнөжингөө нойронд нь орж ирээд эх нутагтаа очмоор байна гээд энэ авгайг унтуулдаггүй юм байлгүй, арга ядахдаа олон хүнтэй хурал цуглаан дээр дуг хийдэг биздээ, анхнаасаа төрийн хулгайчдаа бага идэж уу, жаахан буян үйлдэж амьдар, аан. төр нь төр шиг бай. нэг эмнэлэг барь, нэг сургууль барь, нэг уулийг цэвэрлэчих, тэгүүл харин буян болно аан,

Avatar

IH hurliin dargiin torson odor amarii 2019-10-03 66.181.190.200

um mani pod mi huim geed l hevteed ugaad amrah yum l daa ha

Avatar

kk 2019-10-03 202.126.89.22

ee hoorhiidoo ta ene odriig ni yaaj ashiglaj boloh tuhai tolgoigoo ashiglaad bodoj bzsen vv ? bi shashingvi hvn l dee gehdee ene odriig arhigvi tamhigvi mashingvi baigald ch ter hvmvvsd ch ter yadj amidarch bga hotdoo heregtei ongorooj bolno shvvdee

Avatar

Зочин 2019-10-03 202.131.241.210

Амрах нь багадаад байгаа байна даа. Арай өөр юм санаачилж чаддаггүй юм байх даа. Ард түмнийг улам л залхуу, ажил хийх сонирхолгүй болгох юм л санаачилдаг яачихсан толгойтой Гишүүд вэ?

Avatar

GOTOV 2019-10-03 43.242.243.217

ER NI AJILIIN 4 N UDURTEI BOLYO

Avatar

Зочин 2019-10-03 192.82.65.137

Өндөр хөгжилтэй орнууд бүгд 12,25 Христмас тэмдэглэдэг тэгвэл ядаж 12,25-ийг Христмасийн баяр гэчээч

Avatar

Burkhan 2019-10-03 173.75.33.77

Burkhanii shashin gej yu ve? God in English, Bog po-russki,mongoloor bol burkhan gej yg shyy dee. Buddha gedeg ni Enetkheg khyn yunii burkhan ve? Tenegtekh um daa.

Avatar

Muslim 2019-10-03 173.75.33.77

Toriin shashin gej yu baisan um, tor shashin 2 tusdaa baih eostoi.

Avatar

Зочин 2019-10-03 43.228.129.131

Дэмжиж байна, нэг их муухай харсан, ууртай бухимдалтай, дотроо муу санаа агуулсан хүмүүс, бүхнийг муулж үгүйсгэх сэтгэцийн өвчтэй болцгоосон хүмүүсээр энэ нийгэм дүүрлээ, жаахан гэгээлэг соёлтой, хүнлэг сэтгэлтэй байх хэрэгтэй ш дээ, та нар яахав өнгөрсөн үхээд дуусна, харин бид үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай хүн болгох хэрэгтэй байна, бурханы шашны сургааль ёсоор хүмүүжүүлэх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2019-10-03 66.181.188.181

ЭНЭ Ч АРАЙ ХЭТЭРНЭЭ, БОЛИОД ӨГӨӨЧ. ТЭМДЭГЛЭХ БАЯР МУНДСАН БИШ

Avatar

zochin 2019-10-03 202.21.117.34

bur tenegteh yumaa

Avatar

зочин 2019-10-03 202.55.191.205

хууль санаачлагчдын мэдрэлийг шалгуулъя

Avatar

зочин 2019-10-03 202.55.191.205

бүр солиорчих юм аа мэдрэлээ шалгуул малнуудаа. Юун бурхан багш вэ толгойн эргэсэн гишүүд байх юм аа

Avatar

Зочин 2019-10-03 202.126.89.170

Chi shashingui tur uls harsan uu

Avatar

Burhan 2019-10-03 66.181.178.88

Malnuudaa uls ornii tuluu hugjil devshiliin tuluu hiih ym alga bn uu. Hurdan zailj tartsgaa..

Avatar

Zorigoo 2019-10-03 202.126.89.170

Eyreg baiy aa zaluu

Avatar

зочин 2019-10-03 202.55.191.205

бүх хүнийг төрсөн өдрөөр нь амраадаг болох уу гишүүд ээ

Avatar

ХХХ 2019-10-03 192.82.64.216

За боль боль. Тэр бурхан багш хэнд хамаатай юм. Монголыг мөхөөхын тулд шарын шашинг манайд дэлгэрүүлсэн.

Avatar

Зочин 2019-10-03 202.126.89.170

Tuuhee sudalj baij dongosooroi

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.62

Ямар мэдлэггү боловсролгүй харанхуй бүдүүлэг. Хүн бэ

Avatar

Зочин 2019-10-03 66.181.161.40

Tegej helj bolkuee

Avatar

Зочин 2019-10-03 202.21.107.123

Ajilaa hiij burjanaa bayarluulaya

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж