Ж.Картер тархины хорт хавдар тусчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Ж.Картер тархины хорт хавдар тусчээ

Жимми Картер

Фото: Steph / Zumapress / Global Look

 

АНУ-ын ерөнхийлөгч асаны тархинд  пигметын эсийн меланоцитийн хорт хавдрын хоёр дахь өсөлтийн дөрвөн голомт илэрчээ гэж Politico сайт мэдээлэв.

 

“Шинжилгээний хариуг сонсоод би эхнэрийгээ бодвол хамаагүй  тайван байлаа.Одоо би бүх  зүйл бурханы гарт байгааг мэдэрч байна. Хэрэг явдал яаж  ч өрнөсөнд би бэлэн байгаа” гэж Цагаан ордны эзэн асан Картерийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Энэ төрийн бус байгууллагыг тэрээр ерөнхийлөгчийн хугацаагаа дуусаны дараа байгулсан юм. Меланомын эх сурвалжийг эмч нар тогтоогоогүй, гэхдээ хорт хавдрынөсөлтийг наймдугаар сард эмч нар элгнээс нь илэрүүлснийг Картер мэдээлжээ. Тэрэр одоо эмчилгээ хийлгэх учир Эморийн их сургуульд уншдаг лекцийн тоогоо эрс цөөрүүлжээ.

 

Оншилгааны талаар мэдээд АНУ-ын янз бүрийн жилүүдийн ерөнхийлөгч нар хоёр Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама ба тэдний эхнэрүүд утасдсан гэж ерэн настай Картер хэлэв. “Урт хугацааны дараа анх удаа л ярьцгаалаа” гэж тэр хэлээд инээж байлаа.

 

Жимми Картер 1977-1981 онуудад АНУ-ын ерөнхийлөгч байв.  Картерийн төвийн тусламжтайгаар олон улсын сөргөлдөөнүүдийг энхийн замаар зогсоох арга замыг хайсан, ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцлийг урагшлуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх тэмцлийг нь үнэлэн түүнд 2002 оны Нобелийн Энх тайвны  шагнал олгожээ. Түүний энхийн санаачлага нь тэр болон Вашингтоны албан ёсны бодлоготой таардаггүй байв. Израиль Египетийн цэргийн сөргөлдөөний зохицуулсан  гавъяа ч түүнд ирдэг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж