Хөнгөн атлетикийн ДАШТ-ий тав дахь өдрийн тойм

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий тав дахь өдрийн тойм

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий тав дахь өдрийн тойм

Эрэгтэй 110 метрийн халхалттай гүйлт: 2018 оны АНУ-ын АШТ-ий алтан медальт 21 настай залуу тамирчин Грант Холловэй 2013 оны Москвагийн дэлхиийн аваргаас хойш авч чадаагүй байсан алтан медалийг эх орондоо авчирлаа. Мэдээж энэ зайд хамгийн гол өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга Ямайка улсын тамирчин О.МкЛеод байсан. Гэвч О.МкЛеодын бүтэлгүйтэл америк залууг аваргын алтан медалийг хүртэх боломжийг олгосон юм. Орос залуу С.Шубенков дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртэж, дэлхийн аваргын иж бүрэн медальтан боллоо.

Медалийн эзэд:

  • Алт: Г.Холловэй (АНУ) – 13.10 сек
  • Мөнгө: С.Шубенков (Орос) – 13.15 сек
  • Хүрэл: П.Мартино-Лагард (Франц) – 13.18 сек

Эрэгтэй дүүгүүр шидэлт: Олимпийн наадмын “од”-гүй ч дэлхийн аваргад босоо гэдгээ польш залуу Павел Файдек дахин батлан харуулж дөрөв дэх алтан медалиа энгэртээ зүүлээ. Дэлхийн аваргын дүүгүүр шидэлтийн төрөлд төдийгүй бусад төрөлд түүн шиг дөрөв дараалан түрүүлсэн тамирчин тун ховор. Польш залуу П.Файдек урьд өмнөх амжилтаа ахиулж чадаагүй ч 80.50 метр шидэж, аваргын алтан медаль хүртжээ.

Медалийн эзэд:

  • Алт: П.Файдек (Польш) – 80.50 метр
  • Мөнгөн: К.Биго (Франц) – 78.19 метр
  • Хүрэл: Б.Халас (Унгар) – 73.76 метр

Эмэгтэй 200 метрийн гүйлт: Их Британий Д.Эйшер-Смит энэ зайд түрүүлсэн анхны Британи тамирчин боллоо. Хэдхэн хоногийн өмнө 100 метрийн зайд Ямайка улсын домогт тамирчин Шелли-Энн Фрейзер-Прайсын ард орж мөнгөн медаль хүртээд байсан бол 200 метрийн зайд түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн байна.

Медалийн эзэд:

  • Алт: Д.Эйшер-Смит (Их Британи) – 21.88 сек
  • Мөнгө: Б.Браун (АНУ) – 22.22 сек
  • Хүрэл: М.Камбунди (Швейцар) – 22.51 сек

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж