Эмэгтэй боксчид дэлхийн аваргад өрсөлдөнө | News.MN

Эмэгтэй боксчид дэлхийн аваргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид дэлхийн аваргад өрсөлдөнө

Эмэгтэй боксчид дэлхийн аваргад өрсөлдөнө

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үүд хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээн 10 сарын 3-наас 13-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэвжаргал, М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байгаа билээ.

  • 48 кг: 2019 оны ААШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран
  • 51 кг: Л.Алтанцэцэг
  • 54 кг: Э.Мичидмаа
  • 57 кг: ААШТ-ий алтан медальт Т.Болортуул
  • 60 кг: ААШТ-ий хүрэл, ОУХМ Н.Намуун
  • 69 кг: Э.Эрдэнэтуяа
  • 75 кг: М.Мягмаржаргал нарын тамирчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас AIBA-н гурван одтой шүүгч Г.Бадрах оролцож байна. Манай улсаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс 2018 онд М.Нандинцэцэг 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн аваргын анхны медалийг авчирч байВ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

даш 2019-10-03 64.119.23.54

БҮСГҮЙЧҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ, НАНДИНЦЭЦЭГ МААНЬ ЯАСАН ЮМ ВЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж