Ерөнхийлөгчийн хоригт “дөнгөлүүлсэн” МАН | News.MN

Ерөнхийлөгчийн хоригт “дөнгөлүүлсэн” МАН

Ерөнхийлөгчийн хоригт “дөнгөлүүлсэн” МАН

Ерөнхийлөгчийн хоригт “дөнгөлүүлсэн” МАН

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавиад 10 хонож байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсвэл хүлээж авахгүй байх асуудал МАН-ын бүлгийн гишүүдийн талцуулж, гацаанд оруулав.

МАН-ынханд тавьж буй Ерөнхийлөгчийн ес дэх хориг нь энэ.

МАН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах сонирхолтой байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ өөрөө батлах боломжийг сонгох нь зөв гэж үзэж байгаа гэнэ. Гэвч МАН-ын 64 гишүүн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтээс санал авч батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, бүлгийн болон УИХ-ын даргын зүгээс гишүүдээ тойглож, саналаа нэгтгэх замаар хэд хэдэн уулзалт хийсэн.

Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дарга Их тэнгэрт МАН-ын бүлгийн гишүүддээ урилга хүргүүлж, “найралсан”. Гэвч энэ найр зорилгоо биелүүлээгүй бололтой. Учир нь өчигдөр МАН-ын бүлэг хуралдахаар 12.00 цагт хурал зарласан боловч ирц бүрдээгүй, зарим гишүүд нь байр суурь нэгдэхгүй байгаа учраас дахин хойшлов.

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх сүүлийн хугацаа маргааш буюу Баасан гаригт дуусгавар болно. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдахаар товлоод буй.

Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өөрсдөө батална. Гэхдээ Ард нийтийн санал асуулга явуулахаар бол дэмжигдэхгүй бол яах вэ, УИХ өөрсдөө батлахаар бол МАН 57 гишүүн нь дэмжих үү гээд УИХ-ын даргын толгой “гашилж” суугаа. Магадгүй үүнийг далимдуулж, дараагийн улс төрийн нүүдлээ хийх сонирхолтой гишүүд ч МАН дотор олон бий. Өөрийн кнопоороо далимдуулж, тойрог авах, зарим асуудлаа “шийдүүлэх” гээд улс төр дагаж буй учраас МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дарга хоёр энэ удаад зөв нүүдэл хийхийн тулд хичээж буй. Ямар ч гэсэн хөшигний ард хийсэн уулзалт, “найр” тодорхой үр дүнд хүрсэн эсэх нь өнөөдөр тодорхой болж, МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах эсэхээ шийднэ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-03 66.181.169.116

ямар ч хориг юу ч тавьж болно санал асуулгаар ерөхийлөгчийн засаглалтай болохыг асуух гэж байсан нь өөрөө буруу гэж хуульчид ярьж байна. өнөөдөр манайд ерөнхийлөгчийн засаглалтай болох нөхцөл бүрдээгүй тэгээд дээд доод хоёр хуралтай болох тухай янина уу гэхээс өөр асуудал байх хэрэггүй

Avatar

Зочин 2019-10-03 139.5.216.222

Наад спиртийн наймаачиндаа салаавч өгөөд хоригыг нь хош ного руу нь чих

Avatar

зочин 2019-10-03 202.21.111.10

ТӨМСӨГДҮҮЛНЭЭ ГЭДЭГ Л ЭНЭ БАЙХ ДА.

Avatar

Дори 2019-10-03 195.189.69.90

ЭНЭ МАН МАЛНУУДЫГ ТӨМСӨГДҮҮЛ ГЭЖ АРД ТҮМЭН СОНГООГҮЙ ЮМСАН… ХҮҮК, ОЮУК БОЛОН ТҮҮНИЙ ТАРХИ УГААДАГ АХ, ТӨВДИЙН СПИРТЧИН ЭНЭ УЛСЫГ САМАРЛААДАА….. АРЧААГҮЙ, АЙМХАЙ, АЛУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ЖДҮЧДИЙГ ЯЛГҮЙ ХОЦОРСОН Ч АРД ТҮМЭН ӨНӨӨДӨР БИШ ГЭХЭД МАРГААШ ТА НАРЫГ ДҮҮЖЛЭНЭЭЭ, АЛСАА БОДДОГГҮЙ ХУЛГАЙЧУУД

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.222

Намын байрыг нь шатаах багадах эргүү малнууд.намрын бойнд бүгдийг нь заазлахад таарах хэрэггүй хогнууд.

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.222

Угаасаа их хурал тарахгүй байсан.женкогийн тоглолтонд орж хүүк зандка 2 мал улсаа самууруулсан байлаа.хоосон толгойлсон малнууд.юу хийхээ мэдэхгүй тэнэгүүд.зомби энхбаяр мэт нь хөөрөөд сүйд боллоо.

Avatar

мгл 2019-10-03 202.72.245.122

Холимог засгийн газар дээр юм бнаа салбар салбараа аваад хөгжүүлцгээ

Avatar

Baldaak 2019-10-03 195.189.69.90

NEG MUU BOH, SPIRTCHIND TOMSOGDUULJ BGAAG SAITAR TOGTOOJ AVAARAI ARD TUMEEN!!!! MUU ATIGAR JONHUUGIIN ULS TORIIG DEMJSEN BUGDIIG HOJMOO UR HOICHOOR N GUDMAND CHULUUDAJ ALTSGAANA SHUU!!!!!!!!!!!!!!!

Avatar

Иргэн 2019-10-03 59.153.115.69

ЖДҮчидэд ямар ч сонгодт хийсэн ард түмэн дэмжихгүй гэдэг нь тодорхой болжээ.

Avatar

Зочин 2019-10-03 103.57.92.34

МАН ГЭЖ ЕСТОЙ ЭРГУУТСЭН ХЭДЭН ДУРАКУУД БАЙНАА. ООРСДИЙН НАМАА ДЭМЖИХГУЙ МОНГО АШИГ СОНИРХЛОО ДАГАН ЖЕНКО ХУЛГАЙЧЫН ТАЛЫГ ИЛТ БАРИМТЛАН ГУЙДЭГ СУМЪЯАБАЗАР МЭТИЙН НОХДУУДИЙГ ХООВОЛ ТААРНА. ТОРИЙН ХУТГУУР Ц. НЯМДОРЖ ХУРТЭЛ СУУЛИЙН УЕД ИЛД ДАЛД ИЛТЭЭР ДЭМЖИХ БОЛЛОО

Avatar

Зочин 2019-10-03 49.0.212.30

Бузар мафи

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.50

Buzar nam

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж