Ерөнхийлөгчийн хоригт “дөнгөлүүлсэн” МАН

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригт “дөнгөлүүлсэн” МАН

Ерөнхийлөгчийн хоригт “дөнгөлүүлсэн” МАН

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавиад 10 хонож байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсвэл хүлээж авахгүй байх асуудал МАН-ын бүлгийн гишүүдийн талцуулж, гацаанд оруулав.

МАН-ынханд тавьж буй Ерөнхийлөгчийн ес дэх хориг нь энэ.

МАН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах сонирхолтой байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ өөрөө батлах боломжийг сонгох нь зөв гэж үзэж байгаа гэнэ. Гэвч МАН-ын 64 гишүүн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтээс санал авч батлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, бүлгийн болон УИХ-ын даргын зүгээс гишүүдээ тойглож, саналаа нэгтгэх замаар хэд хэдэн уулзалт хийсэн.

Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дарга Их тэнгэрт МАН-ын бүлгийн гишүүддээ урилга хүргүүлж, “найралсан”. Гэвч энэ найр зорилгоо биелүүлээгүй бололтой. Учир нь өчигдөр МАН-ын бүлэг хуралдахаар 12.00 цагт хурал зарласан боловч ирц бүрдээгүй, зарим гишүүд нь байр суурь нэгдэхгүй байгаа учраас дахин хойшлов.

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх сүүлийн хугацаа маргааш буюу Баасан гаригт дуусгавар болно. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдахаар товлоод буй.

Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өөрсдөө батална. Гэхдээ Ард нийтийн санал асуулга явуулахаар бол дэмжигдэхгүй бол яах вэ, УИХ өөрсдөө батлахаар бол МАН 57 гишүүн нь дэмжих үү гээд УИХ-ын даргын толгой “гашилж” суугаа. Магадгүй үүнийг далимдуулж, дараагийн улс төрийн нүүдлээ хийх сонирхолтой гишүүд ч МАН дотор олон бий. Өөрийн кнопоороо далимдуулж, тойрог авах, зарим асуудлаа “шийдүүлэх” гээд улс төр дагаж буй учраас МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дарга хоёр энэ удаад зөв нүүдэл хийхийн тулд хичээж буй. Ямар ч гэсэн хөшигний ард хийсэн уулзалт, “найр” тодорхой үр дүнд хүрсэн эсэх нь өнөөдөр тодорхой болж, МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах эсэхээ шийднэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж