БНХАУ-ыг тунхагласны 70 жилийн ой буюу Мягмар гаригт Бээжинд 15 мянган цэрэг, тив алгасах пуужин, хуягт техник гэх мэт 580 техник, 160 нисэх онгоц оролцсон сүрт парад болов. Парадыг нээж хэлсэн үгэндээ Хятадын дарга Ши Жиньпин “Ямар ч хүчин БНХАУ гэх агуу гүрнийг ганхуулж чадахгүй” хэмээн мэдэгдсэн. Гэтэл Бээжингээс 2000 орчим км зайтай Хонгконгод жагсагчид цагдаа нартай цус урсган мөргөлджээ.
Цагдаа нар болон жагсагчдын хоорондох ширүүн мөргөлдөөний үеэр 18 настай хүү цээжин тус газраа буудуулж хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн юм. Хонгконгод дөрвөн сарын турш үргэлжилж буй ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалын үеэр анх удаа цагдаа нар иргэдийн эсрэг гал нээсэн нь энэ. Эх сурвалжуудын мэдээлснээр цагдаа нар нийт зургаан сум бууджээ.
Мөргөлдөөний үеэр 104 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бол 180 хүн баривчлагдсан аж. Мөн цагдаагийн газраас 25 офицер гэмтсэнийг мэдэгджээ. Үүний зэрэгцээ Хонгконгийн шүүхээс ирэх Ням гаригт оюутан, сурагчид голдуу 96 жагсагчийг бослого, үймээн дэгдээсэн хэргээр шүүхээр болсон байна.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид нь голдуу ахлах сургуулийн сурагчид, их сургуулийн оюутнууд аж. Хонгконгийн цагдаагийн газраас жагсагчдын эсрэг гал нээсэн нь хууль ёсны, хариуцлагатай үйлдэл байсныг мэдэгдсэн. Түүний мэдэгдэл нь Хонгконгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэх зөвшөөрлийг Бээжин хэдийнэ өгсөн байсныг гэрчилж байна.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр дөхөх тусам Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд Бээжин ямар хариу үйлдэл үзүүлэхийг олон улс анхааралтай ажиглаж байв. Цуст мөргөлдөөний дараа оюутан, залуусын тэмцэл Хонгконгийн долоон дүүрэгт Лхагва гаригийн үдээс хойш эсэргүүцлийн суултаар үргэлжлэв. Мөн Мягмар гаригийн үдэш болсон мөргөлдөөний дараа эвдэрч гэмтсэн дэлгүүр хоршоо, захиргааны байр, оффисын барилгуудыг засварлах ажил өрнөсөн байна.
ТЯНЬ АНЬ МИНИЙ СУРГАМЖ
Өмнө нь 1989 онд Хятадын засгийн газраас ардчиллын төлөөх оюутан залуусын эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсан харгис үйл явдал түүхэнд “Тянь Ань Минь талбайн бослого” нэрээр бичигдэн үлдсэн юм.
Бээжингийн төв талбайгаар хуягт танкийн цуваа явуулж, жагсагчдыг хүчээр дарсан үйл явдлын үеэр амь үрэгдэгсдийн тоог Хятадыг Засгийн газраас 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг.
Тухайн үед Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Бээжинг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Харин энэ удаа дээрх үйл явдлыг таамаглаж байсан учир олон улсын хариу үйлдэл тийм ч хурц байсангүй. Харин НҮБ-ын гишүүн долоон орны төлөөлөгчид Хонгконгод хүний эрхийг хамгаалж, хүндэтгэхийг зөвлөжээ.
ХОНГКОНГЧУУДЫН ХҮСЭЛ
Хятадад хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцэн эхэлсэн жагсаал цуглааны цаана Бээжингээс хараат бус байх, тусгаар тогтнох үзэл санаа оршиж буй юм. Хонгконгийн 7,5 сая ард иргэн өнгөрсөн хугацаанд ерөнхийлөн захирагчаа сонгох эрхгүй боловч бусад эрх чөлөөнийхөө ачаар хотыг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлж чадсан. Гэвч сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид Хонгконгод нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх болсныг “ардчилалд” өссөн шинэ үеийнхэн хүчтэй эсэргүүцэх болжээ. Хонгконгод тусгай автономит эрхийг олгосон “нэг улс хоёр систем”-ийн зөвшөөрсөн хугацаа 2047 онд дуусгавар болно.
ИХ БРИТАНИЙН КОЛОНИЧЛОЛ
Чин улс хар тамхи импортлохоос татгалзсанаас болж 1839 онд Их Британитай Хар тамхины нэгдүгээр дайнд гарчээ. Гэвч 1841 оны нэгдүгээр сард Их Британийн хүчин Хонгконг арлыг эзлэн авч, дараа жил нь Наньжингийн гэрээгээр өөрийн мэдэлд аван суурингаа Виктори гэх нэртэй байгуулжээ. Хонгконг нь 1841 онд 7500 гаруй оршин суугчтай байсан бол 1870 онд 115 мянган хятад, 8,754 европ хүн оршин суудаг болсон байв.
Их Британи 1860 онд Хар тамхины удаах дайнд дийлж Каулан хошууг өмнөхийн адил авсан бол 1898 онд урьдын газраасаа бүр том Шинэ газрыг 99 жилийн түрээсийн гэрээгээр нэмж авчээ. Их Британи 1984 онд Хятадтай хамтарсан тунхаг үйлдэхдээ Шинэ газрын түрээсийн хугацаа дуусахад Хонконгийг Хятадад шилжүүлнэ гэдгээ баталсны дагуу 1997 онд Бээжинд шилжүүлэн өгчээ. Ингэхдээ 1984 оны Хятад-Их Британийн хамтарсан тунхагт Хонгконгод хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, капиталист зах зээл зэргийг зөвшөөрсөн аж.
Зочин 2019-10-03 202.55.183.110
Mongoliig neg udur ingevel yahuu?
Зочин 2019-10-03 172.58.139.2
Baruuniihan ingej uls orniig suideldeg manaid ch bas ene argaa heregjuulsen
Иргэн 2019-10-03 66.181.191.163
Ардчилал нэрийн дор дураараа дургих үймээн самуун дэгдээх эмх журамгүй загнах танхайрахыг, дотроос нь хагалан бутаргах, үндэсний, жалга довны үзлийг өөгшүүлэн дэмжиж аливаа улс орны тогтвортой байдал төрийг нь самууруулахыг Англи саксууд өөрийн давамгайллыг дэлхийд хадгалахын тулд их хөрөнгө зарж нууц албадаараа дамжуулан хийж байгааг дэлхий нийт мэддэг болж, дэмжихээ ч байж.БНХАУ ч ийм учраас үймээн дэгдээгчид зохих шийтгэлийг нь өгч эхэлж, тэгэх ч байх буруу зүйл алга
зочин 2019-10-03 182.160.39.43
ГАЛ НЭЭСЭН БИШ РЕЗИНЭН СУМ ХЭРЭГЛЭСЭН
Зочин 2019-10-03 150.129.140.104
hajuud ni baisan ym shig shaahii maa
Зочин 2019-10-03 49.0.137.107
buuduulj bga bichleg ni Youtube-r duuren bnale hu.. uzel bodloo ilerhiileh chin zuv ch uneniig gajuuduulah shaardlaga ugui baihaa
Үх чи 2019-10-03 202.55.188.92
Гал нээгээд шархдаад цээжиндээ сумны шархтай эмнэлэгт хэвтэж байгаа гэж байгаа бизлээ шээс минь.
Зочин 2019-10-03 78.187.120.177
Хонгконгийн үйл явдал хэзээ нэгэн цагт Монголдп ирнэ дээ, Тайваныг бууцаж авсаныхаа дараа тэр үед Монгол тэртээ тэргүй Хятадын өвөрт орохоор бэлтгэгдсэн байна даа, Монголчууд юу ч мэдэхгүй чимээгүй суух юм даа,
zz 2019-10-03 103.57.92.152
UN gsn baiguullaguud uchir utgagui bolson tsagt l magadgui, gehde tiim zugruu yavna gj bodohgui bn, delhiin 3r dain yamar bdlaar bolvol bas magadgui, gehde odoo bas l tm dain boloh magadlal tun baga bolood bn.
зочин 2019-10-03 182.160.36.13
чам шиг манай хөөрхөн монголчууд НҮБ-д итгэсээр л байдаг юм, сирид НҮБ байна уу хардаа, НҮБ бол юу ч биш шүү дээ
Zochin 2019-10-03 66.181.180.142
Хятад задрах нь цаг хугацааны л асуудал. Үүрд оршсон эзэнт гүрэн гэж хэзээ ч байдаггүй юм. Хятад бол бүр хэврэг 100 жилийн л нас үлдсэн. Баяжсан хөгжсөн гээд их дээрэлхэх гэнд байдаг болоод байгаа юм муусайн хогнууд
zz 2019-10-03 103.57.92.152
Bodlogoo zoolon bolgono uu gehees zadrah bolomjgui haragdaj bn.
Зочин 2019-10-03 182.160.38.254
АМЕРИКТ ИНГЭЖ САМУУН ДЭГДЭЭВЭЛ ШУУД БУУДНА. БАЙНГА ХЯТАД ХЯТАД ГЭЖ УЛИГЛАХ ЮМ.
Лхагва 2019-10-03 66.181.161.94
Эх орны төлөө урсахгүй цус үхэхгүй амь байхгүй
Зочин 2019-10-03 202.9.43.88
Хятад гүрэн задарвал замын үүдээр хүүхэд хөгшид нийлсэн 50 мянган иргэд дүрвээд ороод ирвэл бид тэжээж чадахгүй шүү дээ. Дүрвэгсэдийн эсрэг цэрэг цагдаа хэрэглэвэл араас нь…………………….
бат 2019-10-03 202.9.43.203
хонгконгчууд бол хятад үндэстэн.тэд өвөрмонгол биш,түвд биш,уйгур биш,англичууд бол бүр биш.америкад өдөр бүр 40,50 иараа харууд цагдаагийн суманд буудуулж үхдэг.та нар америкуудаас хүний эрхээ шаардаач.малнуудаа.хятад тогтворгүй болох монголд ямарч ашиггүй.хятадийн хөгжил монголд маш их хөгжлийн боломж олгоно.хятадыг муулахын оронд тэднээс суралц.30 жилд тэд юу бүтээв,бид юу бүтээв.
Зочин 2019-10-03 182.160.38.254
ЯГ ҮНЭН ХЭЛЛЭЭ.
Зочин 2019-10-03 85.115.243.39
agree
Зочин 2019-10-03 112.72.12.3
ХОНКОНГИЙН ЗАЛУУСЫГ ДЭМЖИЖ БАЙНА ҮЗЭЭД БАЙ
иргэн 2019-10-03 202.179.27.7
Хятад Гүрэн задарч буй Дохио
Зочин 2019-10-03 96.2.71.72
СССР-т ч бас янз бурийн эсэргүүцэл хөдөлгөөн,бослого тэмцэл үе үе гардаг байсан юм билээ л дээ,тэр үед одоогийнх шиг мэдээлэл ингэж нээлттэй хурдан тардаггүй бүх юм хаалттай байдаг байсан болохоор бид мэддэггүй байж,бидэнд мэдэгдүүлэхгүй нууж ч чаддаг байж.
Зочин 2019-10-03 43.228.131.110
Манайд ч бас тийм байсан. 1980 аад онд болсон цэрэг ардын зодоон. Оросын элчингын ард талд аймаар зодоон болж цагдаа тарааж байлаа. 1989 онд байхаа Квантуны арми болон 1 р хорооллын атамануудын зодоон бол бас л аймаар юм болж байлаа. Бас 1990 онд сэлэнгэ аймагт очиж давраад байсан цагдаагын тусгай хүчнийг Сэлэнгийн атаманууд зодоод бөөн юм болж байлаа.
Зочин 2019-10-03 96.2.71.72
Коммунист Хятадын нэг хэсэг байснаас Британы колони байсан нь хамаагүй дээр юм биш үү?
Зочин 2019-10-03 49.0.212.30
Хүч хэрэглэх нь буруу
хамаг монгол 2019-10-03 122.201.21.248
хятад задраасай
Бухимдаа 2019-10-03 124.158.109.140
Хятад задрахад хэдэн зуун сая хүн нь цагаачлаад орж ирнэ дээ…. Ийм явдал дэлхийн жишиг болчихсон…
Зочин 2019-10-03 96.2.71.72
Хятадууд болохоо байлаа дүрвэж цагаачиллаа гэхэд хүйтэн хатуу цаг агаартай Монгол руу нэг их зүглэхгүй л дээ санаа зоволтгүй
Зочин 2019-10-03 108.172.124.216
Ami tavin durvej baigaa humuus huiten haluun gehgui irne. United Nationii omno huleesen uurgiinhee daguu hyatad durvegsdiig av gej manaid tulgaad durvegsed neriin dor 50 say hujaa zereg oruulaad 1000 jil moroodson huslee bieluuleh bolno. Tiimees hyatad communist heveeree baigaasai, boslogo uimeen b** boloosoi geed zalbiraad baij baival olziitei. hediigeer iim aimshig tor zasgiiin esreg temzej baigaag hongkong zaluuchuud oyutnuud uneheer zorigtoi baigaa ch gesen.
baba 2019-10-03 202.131.225.197
durvegsediig oruulah, orognuulah bichig barimtan deer manaihan zuraagui dee sanaa zovoltgui hyatad tegj hunee hamaagui taraahgui l dee