АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардлаа

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардлаа

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн “Тогтвортой хөгжил” үйлдвэрчний эвлэлийн хороо болон багш, ажилчдын төлөөлөл өнөөдөр /2019.10.02/ тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонг Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны долдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмонг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Дээрх шийдвэрийг Г.Батбаатар эрхзүйн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасны дагуу гурван шатны шүүхээр түүнийг үндэслэлгүй халсныг тогтоож, Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох  болон шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан ч өнөөг хүртэл томилоогүй байгаа аж.

“Тогтвортой хөгжил” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн “Дээд шүүхийн тогтоол 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гарсан. Тэгвэл үүнээс хойших хугацаанд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонгийн  гаргасан  тушаал, шийдвэрүүд хүчингүй болж байгаа юм. Тодруулж хэлбэл, АШУҮИС-ийг эрх, үүрэг нь дуусгавар болсон үүрэг гүйцэтгэгч зургаан сарын турш удирдаад явж байна. Энэ хугацаан дахь манай сургуулийн  оюутан элсүүлэх, оюутан суралцуулах гээд бүх үйл явц хууль эрхзүйн хувьд чадамжгүй болсон гэсэн үг. Энэ бүхнээс гарах хариуцлага, хохирлыг хэн хүлээх вэ. Үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонг Улсын дээд шүүхийн шийдвэрийг яаралтай биелүүлэхийг шаардаж байна” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж