Фото: Глеб Гаранич / Reuters
Донбасст довтолгоон явуулан Донецк хотыг бүслэн авах Киевын төлөвлөгөө бидэнд тодорхой болсон гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецк Ард улсын (ДАУ) төлөөлөгчид мдэгдэж байна. Энэ тухай хэвлэлийн бага хурал дээр ДАУ-ын Батлан хамгаалах яамны корпусын дэд командлагч Эдуард Басурин мэдэгдлээ гэж Донецкийн мэдээний агентлаг дамжууллаа.
Успенка суурины чиглэлд угтсан хоёр цохилтоор сайн дурын цэргийнхнийг бут ниргээд Оросын хил хүрэхээр Киев төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцэн Донецкийн чиглэлд хоёр бүлэглэлийн хүчээр Донецк хотын хойд ба өмнө хэсгээр Иловайскийн чиглэлд Украин цохилт хийн улсын нислэлийг бүслэн хаах аар төлөвлөжээ гэж Басурин мэдэгдлээ.
Украины армийн цохилтын бүлэглэл нь 90 гаруй мянган хүн, 450 орчим танк, “Точка-У” баллистик пуужингийн таван цогцолбор, 20 бөөнөөр галлах пуужингийн систем зэргээс бүрэлдэж байна гэж Басурин тэмдэглэв. ДАУ-ын эрх баригчид Киевын шинэ төлөвлөгөөг Украины жанжин штаб дахь эх сурвалжаас авснаа тэр хэлэв. Ард түмнийхээ эсрэг дайтах хүсэлгүй жинхэнэ офицерүүд тэнд ажиллаж байгааг Басурин онцолжээ.
Наймдугаар сарн 20-нд өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын (ЛАУ) төлөөлөгч Северский Донец голын дэргэд Украины Зэвсэгт хүчний инженерийн цэргийнхнийг илрүүлсэн байв. Үүнийг өргөн хэмжээний довтолгоонд Киев бэлтгэж байгаагийн шинж тэмдэг гэж Луганск үзжээ. Наймдугаар сарын 17-нд ЛАУ-ын төлөөлөгч Киев ойрын хоногуудад өргөн хэмжээний довтолгоонд орно гэж сануулсан байв. Украины Зэвсэгт хүчин арваннэгдүгээр сар гэхэд Луганск улсыг эзлэсэн байхаар төлөвлөсөн гэж хэлжээ. Галын шугам руу Украины арми цэрэг, техник татаж байгаа мэдээлэл тогтмол ирж байна.
Одоо Донбасст гал зогсоох дэглэм үйлчилж байна. “Нормандын дөрвөлийн” (Украин, Орос, Герман, Франц) Минскт гарын үсэг зурсан гэрээний дагуу уг дэглэм үйлжилж байгаа юм. Гэсэн ч сөргөлдөгч талууд эвлэрэлийг барихгүй байгаа тухай бие биенээ байнга буруутгаж иржээ. Зөрчлийг нь олон улсын ажиглагчид бүртгэж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР