Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангийн санаачлан өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн ахмадуудаа Соёлын төв өргөөнд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээний үеэр дүүргийн зарим ахмадад Засгийн газрын болон МАН-ын шагналаар шагнаж урамшуулсан юм. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалан, Ч.Гантулга, Д.Амарбаясгалан, Н.Батсүмбэрэл нар оролцлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ