З.Энхболдтой Х.Баттулга уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

З.Энхболдтой Х.Баттулга уулзаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрсийг өргөн барихаар болсон тухай мэдээллийг эх сурвалж өглөө. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд твиттер хуудсаараа дамжуулж “Ерөнхий сайдыг 6-н сайдын нэрийг өргөн барихыг хүлээж байна. Өргөн баригдмагц сайд томилох, өршөөлийн хуульд тавьсан хориг хэлэлцэнэ” хэмээн жиргэжээ.

Засгийн асуудлаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Д.Тэрбишдавга нар уулзаад гарсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар уулзалт хийсэн байна.  Засгийн асуудал ид өрнөж байгаа, дээр нь Өршөөлийн хууль дээр Ерөнхийлөгч хориг тавьсан, мөн  зарим хэвлэлүүдээр төмөр замын гэх 480 сая долларын асуудал хөндөгдөх болсон энэ  үед Х.Баттулга, А.Гансүх нар УИХ-ын дарга З.Энхболдтой ямар асуудлаар уулзсан нь улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна.  Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг "гацаагч" гэсэн шүүмжлэлийг олон нийтээс хүртээд байгаа Х.Баттулгын МоАХ фракцид  Зам тээврийн яамыг өгөх, сайдаар нь Л.Эрдэнэчимэгийг томилох тохироо хийгдсэн ч Ч.Сайханбилэг бүлгийнхээ хуралдааны үеэр хүлээж аваагүй. Тиймээс засгийн асуудлаар, ялангуяа Зам тээврийн сайдаар хэнийг томилох вэ гэсэн "хор найруулж" яваа хэмээн АН-ынхан ч өөрсдөө хардаж байгаа бололтой.

Т.СОЛОНГО

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж