Ширүүн тоглолтын эцэст “Хилчин” клуб хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Ширүүн тоглолтын эцэст “Хилчин” клуб хожил авлаа

МХБХ-ны ногоон талбайд эхэлсэн "Холбооны цом"-ын тэмцээний 2 дахь өдрийн тоглолт өчигдөр 15:00 цагаас эхэллээ. Холбооны цомын 2 дахь өдрийн эхний тоглолтонд “Арвис” клуб, “Хилчин” клубын эсрэг тулсан юм. Тоглолтын эхний хагасд “Арвис” клубын бүх зүйл яг л төлөвлөсөн мэт маш сайн байсан бөгөөд тоглолтын санаачлагыг гартаа авсан юм. Улмаар тоглолтын 18 дахь минутанд “Арвис” клубээс Э.Мөнгөнбагана гоолдож тоог нээсэн байна. Үүгээр эхний үед өөр ямар нэгэн гоол оролгүй дууссан юм. Харин 2 дугаар үеэс эхэлэн 1:0 ээр хожигдож байсан “Хилчин” клубын тоглолт сэргэж алдаад байсан тоглолтын санаачлагыг өөрсөддөө эргүүлэн авчирсан. Ингээд тоглолтын 56 дахь минутанд “Хилчин” клубын багийн ахлагч Д.Түмэнжаргал бэлдсэн хувилбараас тун гоёмсог гоолдож тоог тэнцүүллээ.

Ингээд тооны харьцаа 1:1 болоод байхад дахин “Хилчин” клубээс тоглолтын 71 дэх минутанд Г.Жаргалсайхан гоолдож багтаа тэргүүллийг авчирлаа. Тоглолтын 2 дугаар үеэс багуудын уур амьсгал талбайн гадна болон дотор тун ширүүн болж байлаа. Мөн талбайн төвд хэд хэдэн хүчтэй контакт үүсч тоглогчид эмчийн тусламж авж харагдсан юм. Удалгүй тоглолт 2:1-ын харьцаатай “Хилчин” клубын хожилоор өндөрлөж “Холбооны цом”-ын дүрэмийн дагуу “Арвис” клуб хасагдаж “Хилчин” цааш шалгарлаа.

Эх сурвалж: www.the-mff.mn

 

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж