Меган Маркл шүүхэд ханджээ | News.MN

Меган Маркл шүүхэд ханджээ

Меган Маркл шүүхэд ханджээ

Меган Маркл шүүхэд ханджээ

Сассексийн гүнгийн хатан Меган Маркл Их Британийн “The Mail on Sunday” сониныг шүүхэд өгчээ. Ханхүү Харри “эцэс төгсгөлгүй” шуугианыг цэглэх зорилгоор ийм шийдвэр гаргахыг түүнээс ятгасан талаараа мэдээлсэн байна. Тэрбээр “Би ээжийгээ алдсан. Одоо эхнэр минь худал дуулианы золиос болж байгааг харж байна” гэж хэлжээ.

Гүнгийн авхайн өмгөөлөгчид “The Mail on Sunday” сонинд гарсан нийтлэл нь худал бөгөөд Меган Марклын нэр төрийг гутаасан хэмээн мэдэгдсэн байна. Харритай хуримаа хийснийх нь дараа буюу хоёрдугаар сард тус сонин Меганы эцэгтээ илгээсэн хувийн захидлыг нийтэлжээ.

Меганы өмгөөлөгч нар Лондоны Дээд шүүхэд хандаж, “The Mail on Sunday” сонин болон түүний харъяалагддаг медиа компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Тэд сонин болон медиа компанийг хувийн мэдээллийг хууль бусаар ашиглаж, 2018 онд батлагдсан Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгажээ.

“The Mail on Sunday” сонины хэвлэлийн төлөөлөгч Ням гаригт нийтлэлээ сайтар нягталсан бөгөөд шүүхэд өөрийгөө хамгаална хэмээн мэдээлсэн байна.

Хунтайж Харригийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой мэдэгдлийг Сассексийн гүн болон гүнгийн хатны албан ёсны цахим хуудаст нийтэлжээ.

Харри, Меган нар хэвлэлийн эрх чөлөөнд итгэдэг бөгөөд түүнийг "ардчиллын үндэс" хэмээн үздэг байна. Харри “Харамсалтай нь миний эхнэр Британийн хэвлэлийн золиос боллоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд эхнэрийг минь бие давхар байхад, мөн нярай хүүгээ асарч байгаа үед “харгис хэрцгий” кампанит ажил эрчимтэй өрнөж байна” гэжээ.

Хунтайж Харри ээж Уэльсийн гүнж болох Дианаг эргэн дурсаад, "хамгийн том айдас бол түүх давтагдах явдал" хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж