Иргэн Л нь зөвшөөрөлгүй агнасан үнэгийг есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн Өлзийтөд байрлах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор тээвэрлэн явсныг байцаагчид илрүүлжээ. Ингээд агнасан үнэгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн үнэг агнасан этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийн заалтыг үндэслэн шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-д "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.
Холбоотой мэдээ