20 имж дайрч алсан жолоочийг баривчилжээ | News.MN

20 имж дайрч алсан жолоочийг баривчилжээ

20 имж дайрч алсан жолоочийг баривчилжээ

20 имж дайрч алсан жолоочийг баривчилжээ

Автомашинаараа 20 имж дайрч хөнөөсөн 19 настай эрэгтэйг Австралийн цагдаагийн газраас баривчилсан байна. Сидней хотоос өмнөд зүгт орших нэгэн тосгоны гудамжнаас өнгөрсөн Ням гаригт залуу имжүүд болон имжний хэд хэдэн зулзага олджээ.

Цагдаа нар гэмт этгээд дээрх имжүүдийг бямба гаригийн шөнө дайрч хөнөөсөн гэж сэжиглэж байгаа аж. Энэ хэрэгт холбогдуулан өсвөр насны хүүг Мягмар гаригийн орой баривчлан, амьтдыг харгисласан зэрэг үндэслэлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Шинэ Өмнөд Уэльсийн хууль тогтоомжийн дагуу амьтан харгисласан хэрэгт холбогдсон этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял, эсвэл 15 мянган ам.долларын торгууль ногдуулдаг байна. Өсвөр насны хүүг ирэх арваннэгдүгээр сард шүүх ажээ.

Австралийн Зэрлэг ан амьтдыг хамгаалах боловсрол, мэдээллийн албаны мэргэжилтнүүд дээрх хэргийг “харамсалтай явдал” хэмээн тэмдэглэсэн байна.

Зэрлэг ан амьтдыг хамгаалах боловсрол, мэдээллийн албанаас "Эх имжүүдийн уутнаас аварсан гурван зулзагыг асарч байна" гэж мэдээлжээ. Тус албанд 2017-2018 онд амьтдыг харгисласан талаар нийт 57 мянга гаруй гомдол ирсэн байна.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж