Wasteland weekend-2019: Яг л "Мэд Макс" шиг

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Wasteland weekend-2019: Яг л "Мэд Макс" шиг

Wasteland weekend-2019: Яг л "Мэд Макс" шиг

Карол Бартозынски гэх эрхэм анх 2004 онд "Мэд Макс" киноны фэнүүдийг цуглуулж, бүгд өөрийн засч янзалсан "сүйрсэн" машинуудаараа Калифорний 101-р замаар салхи татуулан давхиж байжээ. Энэ мөчөөс эхлэн тэд энэ арга хэмжээг улам томруулж, жил бүр цөлд очиж тэмдэглэж байхыг зорьсон аж.

Түүнээс хойш 2009 онд дахин нэг цугласнаар түүнээс хойш жил бүр энэ сүрт наадмыг хүмүүс тэсэн ядан хүлээдэг болсон билээ. Өнгөрөгч долоо хоногт буюу есдүгээр сарын 25-наас 29-ний хооронд таван өдрийн турш "Wasteland weekend 2019" наадам болж өнгөрлөө. 4000 орчим хүн Калифорнийн Мояавь цөлд цуглуулж чадсан энэ наадмын гол зорилго нь Пост-апокалиптик (сүйрлийн дараах) буюу яг л "Мэд Макс" кино шиг орчинг бүрдүүлэх бөгөөд тэнд очих үзэгчид, сэтгүүлчид гээд хэн ч бай бүгд заавал тусгай хувцас, техниктэй байх дүрэмтэй нь гайхалтай.

Энэ жилийн арга хэмжээ урьд урьдынхаасаа улам илүү өргөжиж, амьд хөгжмийн хамтлагууд, DJ нар хүрэлцэн ирж, машин мөргөлдөөн, хувцасны тэмцээн, кино наадам, пост-апокалиптик усны хувцасны тэмцээн, техник тулаан гэх мэт маш олон онц сонирхолтой үйл явдлууд болж, оролцогчдыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж чадав.

10 дахь жилдээ зохиогдож буй уг наадмын ерөнхий зохион байгуулагч Жарэд Батлер "Бид өөрсдийн гар, хүч хөдөлмөрөөр тэс өөр гайхамшигт ертөнцийг цогцлоож чадаж байгаа нь тун гайхалтай санагдаж байна. Үүний төлөө бид маш их хичээсэн бөгөөд одоо яг л мөрөөдөл биелэх шиг болж байна" гэж хэвлэлүүдэд ярилцлага өгчээ.

Мөн энэ гайхалтай наадмыг зохион байгуулагчид нь сайн дурын цөөхөн гишүүдээс бүрддэг, шинэ хүмүүсийг халуун дотноор хүлээн авч, мөр зэрэгцэн хамтарч ажиллахдаа үргэлж таатай байдгаа илэрхийлсэн байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: www.wastelandweekend.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж