Суут уран зураачдын бүтээлийг танихад туслах хөгжилтэй зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Суут уран зураачдын бүтээлийг танихад туслах хөгжилтэй зөвлөгөө

Урлагийн түүх бол энэ сэдвээр их сургуульд сурч олон жил толгойгоо цэнэглээгүй мэргэжлийн бус бидний хувьд байж болох хамгийн "хатуу самар"-уудын нэг яах аргагүй мөн.

Урлагийн тэнгэр бурхан биднийг ивээж, тархиндаа урлагийн түүхийн хуудас багатай энгийн хүмүүст зориулж алдартай зураачдын уран бүтээлийг хэрхэн таних талаар хялбар, хөгжилтэй зөвлөгөө цахим ертөнцөд илгээжээ.

Чухам тэр зөвлөгөөнүүдийг эгдүүтэй залхуу пандануудад зориулсан цор ганц цахим сэтгүүл www.boredpanda.com цуглуулж эмхэтгэснийг орчуулан хүргэе.

#1. Эр эмгүй бүгд Владимр Путин шиг харагдаж байвал тэр зураг Ван Эйкийнх

Jan van Eyck

#2. Халуураад дэмийрч хэвтэхдээ зүүдэлсэн зүүд шиг харагдаад байвал Сальвадор Дали л гэсэн үг

Salvador Dalí

#3. Гэр оронгүйчүүдийг гудамжны ганцхан гэрэл доор сууж байгаад зурчихсан юм шиг санагдвал Рэмбрандт гэж ойлгоорой

Rembrandt Harmenszoon van Rijn

#4. Жаазан дотор жуман жижигхэн хүмүүс учир нь ойлгогдохгүй дэмий тэнэцгээгээд байвал ойлгомжтой, энэ бол Бошийнх

Hieronymus Bosch

#5. Баахан бяцхан хүмүүс өдөр тутам энгийн амьдрлаар л амьдарсаар байвал Брүэгэль байх нь

Pieter Bruegel the Elder

#6. Бүх дүр нь яаж ийгээд л мутацид орчихсон байгаад байвал тэр зургийг Пикассо зуржээ

Pablo Ruiz Picasso

#7. Бөгжний эзэн киноны орчинд хөх манан татаад, наана нь яг адилхан буржгар хими хийлгэчихсэн Мадонна шиг хамартай хүмүүс сууж байвал мэдээж хэрэг Да Винчи

Leonardo da Vinci

#8. Баллэрина л харвал тэр Дэгас

Edgar Degas

#9. Тод гэрэлтэй орчинд аз жаргалгүй ганган улс шоудаж байвал харин Монет

Édouard Manet

#10. Мөн л тод гэрэлд аз жаргалтай ганган хүмүүс шоудаж байвал Рэнойр

Pierre-Auguste Renoir

#11. Бас л тод гэрэлтэй орчин. Гэхдээ аз жаргалтай, жаргалгүй аль ч хүн нь байхгүй бол Монет

Claude Monet

#12. Үзэсгэлэнтэй нүцгэн хүмүүс бөөгнөрсөн зураг бол Микеланжэлогийнх

Michelangelo di Lodovico Buonarroti Simoni

#13. Харанхуй орчинд үхтэлээ зовж зүдэрсэн дарлагдсан хүн суугаад байвал тэр зургийг Титиан зурсан байна

Tiziano Vecelli

#14. Майкрософт оффис эксель программын хүснэгтүүдийг өнгө ялган будчихсан мэт зургуудыг Мондриан л зурсан

Piet Mondrian

#15. Бүх эрчүүд буржгар химитэй, үнээ шиг нүдтэй хүүхнүүд шиг харагдаад болж өгөхгүй бол Каравагио

Michelangelo Merisi da Caravaggio

#16. Үлэмж том өгзөг нүдэнд тусвал Рүбэн

Sir Peter Paul Rubens

#17. Хөмсөг нь нийлчихсэн хүн гараад л ирвэл мэдээж агуу Фрида Кало эгчийгээ санаарай

Frida Kahlo

#18. Бүх зүйл хөхөвтөр өнгөтэй, хурц гэрэл сүүдэртэй, хүмүүс нь сахалтай байвал Эль Греко

Doménikos Theotokópoulos – El Greco ("The Greek")

#19. Зурган дээр хэдэн хөвсгөр хүмүүс байвал Боушер

François Boucher

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.boredpanda.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж