Нэгдүгээр сургууль дээрх "Үдийн цай" тойрсон хэрүүл | News.MN

Нэгдүгээр сургууль дээрх "Үдийн цай" тойрсон хэрүүл

Нэгдүгээр сургууль дээрх "Үдийн цай" тойрсон хэрүүл

Нэгдүгээр сургууль дээрх "Үдийн цай" тойрсон хэрүүл

Монгол Улсын ууган сургууль болох Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль сурагчдын үдийн цай хөтөлбөрт маш хариуцлагагүй хандаж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй талаар багш нарын төлөөлөл өчигдөр /2019.10.01/ олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацсан. Үүнийг тодруулахаар бид тус сургуулийг зорьж, удирдлага, багш нар, эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа.

Болсон явдлыг дурдахад, Нэгдүгээр сургуулийн хүүхдүүд Даваа гаригт үдийн цайгүй өнжжээ. Харин маргааш нь буюу Мягмар гаригт сурагчдад үдийн цайнд боорцог, жүүс өгсөн байна. Үүнийг сургуулийн үйлчлэгч нар ажлын хувцастайгаа тараасан гэх гомдол гарсан. Багш нар Үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцогийг үзэхэд, ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ. Тиймээс энэ тухай тус сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулсан байна. Гэтэл өмнөөс нь “Захирал тараа гэсэн, хэрэв тараахгүй бол ажлаас чинь хална гэсэн” гэх тайлбарыг өгсөн байна.  Сургуулийн менежер хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн уг комани шинжилгээний бичигтэй, бичиггүй гэж мэдэн будилж байв.

Энэ асуудлыг тодруулахаар тус сургууль дээр хоёр хүүхэд хордлого авсан шинжтэй өвдөж өнөөдөр хичээлдээ ирээгүй гэсээр бага ангийн багш нар ярьж суув. “Өнөөдөр манай ангийн дөрвөн хүүхэд хичээлдээ ирээгүй. Тэдний хоёрынх нь эцэг, эх утсаар холбогдож, хүүхэд нь хордлогын шинжтэй бөөлжиж байгаа талаар дуулгалаа. Өчигдөр манай анги биеийн тамирын хичээлийн дараа үдийн цайндаа орсон. Харж байхад хүүхдүүд бүгдийг нь идчихсэн. Урьд өдөр нь үдийн цай өгөөгүй. Өмнө нь үдийн цай биш, халуун хоол өгдөг байсан. Гэтэл одоо хоол ч үгүй, цай ч үгүй боллоо” гэж тус сургуулийн багш нарын төлөөлөл ярилаа.

Сургуулийн хүүхдүүд  Үдийн цайнаасаа хордлого аваад эхэлжээ. Тэдний эрүүл мэнд, амь насыг хариуцаж ажилладаг сургуулийн эмч юу хийж байв. Өчигдрийн тараасан үдийн цайнд яагаад хяналт, шаардлага тавьсангүй вэ. Үүнд хариулт авахаар сургуулийн эмч Ч.Болормаатай уулзлаа.

-Үдийн цай нийлүүлэхэд та шинжилгээний бичиг, баримтыг нь шалгасан уу?

-Даваа гаригт боов, ундаа авч ирж тараасан. Тэгэхэд шинжилгээний бичиг ирээгүй байсан. Харин өчигдөр бичиг ирсэн гэсэн боловч би хараагүй байна. Бичгийг нь үзье гэхэд үзүүлээгүй.

-Ямар хүмүүс авч ирсэн бэ, таныг хэн тараа гэв?

-Тэрийг нь би мэдэхгүй. Захирал намайг үдийн цай тараа гэхээр нь тараасан.

-Тараа гэхээр нь та тараачихаж. Гэтэл хүүхдүүд өвдөөд, бөөлжөөд эхэлсэн байна, үүнд эмчийн зүгээс ямар тайлбар хэлэх вэ?

-Бичгийг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тараа гэхээр нь яараад л бүх ангиудаар тараасан. Авч ирж нийлүүлсэн хүмүүс л буруутай байх.

-Шинжилгээний бичиг үзээгүй байж тарааж болж байгаа юм уу, амталж үзэв үү та?
-Харин тийм. Гэхдээ амталж үзсэн. Боов нь хатуу байсан.

-Захирал таныг дарамталсан юм уу?

-Есдүгээр сарын 2-нд би ажилд орсон. Тэгэхэд таны тушаалыг нэг сараар түр гаргалаа гэсэн. Гэтэл өчигдөр өглөө н.Мөнхзаяа менежер та ажлын шаардлага хангахгүй байна, өөр залуу эмч байгаа гэж хэлсэн. Тэгээд өчигдөр захирлын өрөөнд ороход үдийн цай тараахгүй бол ажлаас хална гэсэн.

Бага ангийн багш Ч.Чагцал:

-Хамгийн гол нь хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Хүүхдүүд өнөөдөр хоолгүй сууж байна. Сая хичээл завсарлахад бүгдээрээ аяга, тавгаа гаргаад намайг хараад суучихсан. Гэтэл өгөх хоол, цай алга. Арга ядахдаа коридорт байгаа шүүсэн уснаас уучих гэж хэллээ. Өмнө нь манайх үдийн цай биш, хоол өгдөг байсан. Тэгэхэд хүүхдүүд бүгд хоолоо сайн иддэг байв. Өчигдрийн хувьд үдийн цайнд боорцог, жүүс тараасан. Үйлдвэрлэсэн огноо, дуусах хугацаа, хаяг шошго байхгүй, хатсан боорцог байсан. Үдийн цай хөтөлбөрийг зохицуулах журам гэж бий. Журамд гар дамжуулан худалдах, гэрээт борлуулагчаас авахыг хориглоно гээд заачихсан байгаа. Мөн сургуулийн менежер шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байвал буцаах үүрэгтэй гэж тодорхой заасан байна. Үүнээс гадна хөтөлбөрийн шалгаруулалт хийхэд захирал дангаараа шийдвэр гаргахгүй, хяналтын комисс шийднэ гэжээ. Гэтэл эдгээр журмыг манай сургууль бүгдийг нь зөрчсөн. Үүнийг эсэргүүцэж бид удирдлагадаа хандаж, санал хүсэлтээ тавьсан. Гэвч үл тоож байна. Эцэг эхчүүд хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан байна. Хариуд нь бид баг томилсон гэсэн мөртлөө одоо болтол холбогдох газраас ирж хяналт, шалгалт хийгээгүй байна. Багш нар  хүний хүүхдүүдийг хариуцаж байгаа. Тэгчихээд захирал өг гэсэн гээд хордуулаад сууж таарахгүй. Бид ингэж мэдэгдэж, яриагүй бол энэ асуудал цаашлаад хэчнээн удаан үргэлжлэх байсныг хэлж мэдэхгүй. Магад бүтэн жил ч болох байсан юм бил үү. Сургуулийн удирдлагын дүрэм, журамгүй энэ асуудлыг багш нар дагаад байвал үнэхээр ёс бус зүйл болох байх. Тиймээс бид үүнийг эсэргүүцэж байгаа юм" гэв.

Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хувьд үдийн цай хөтөлбөрт нийт 1650 хүүхэд хамрагддаг байна. Өмнө нь “Сор Алтай” компани тус сургуульд үдийн цай нийлүүлдэг байжээ. Гэвч сурагчдын зүгээс үдийн цайны хоол амт чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хэмээн гомдол гаргасан байна. Үүний дагуу Мэргэжлийн хяналтаас шалгалт хийж, долоон арчдас авахад бүгд сөрөг буюу шаардлага хангаагүй гарчээ. Тиймээс хоёр жил хамтарч ажилласан “Сор Алтай” компанийн гэрээг цуцалж, өнгөрсөн хавар тендер зарлажээ. Тендерт “Цэгц гэрэлт” компани шалгарсан байна. Гэвч уг шийдвэрийг өмнөх компани буюу “Сор Алтай” хүлээн зөвшөөрөхгүй, тус сургуультай шүүх дээр маргаантай байгаа аж. Үүнээс үүдээд шинээр тендерт шалгарсан компани Нэгдүгээр сургуульд үдийн цай нийлүүлэх боломжгүй болжээ. Тиймээс энэ долоо хоногоос эхлээд сургуулийн удирдлага “Бенедакт” компанитай хамтрах болсноор өнөөдрийн асуудал үүсээд байгаа юм. Бид энэ асуудлыг сургуулийн захирал Д.Цогзолмаагаас тодрууллаа.

Нэгдүгээр сургуулийн захирал Д.Цогзолмаа:

-Сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалд ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө нь үдийн цай нийлүүлдэг байсан компани эрүүл ахуйн шаардлага хангаагүй учраас гэрээ цуцалсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналт шалгалт хийж тогтоосон. Тиймээс бид шинээр тендер зарлаж, “Цэгц Алтай” компани шалгарсан. Ингээд өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ хийх гэтэл манай сургуулийн нягтлан тендерийн сонгон шалгаруулалт шударга яваагүй гээд гомдол гаргачихсан байсан. Үүнээс болоод гэрээ гацсан. Нэг талдаа өмнөх компанитай бид шүүх дээр маргаантай, нөгөө талдаа тендерт шалгарсан компанитай гэрээгээ хийж чадддаггүй. Үүнээс болоод сурагчид үдийн цайгүй сууж байна.

-Нягтлан яагаад гомдол гаргах болов, нягтлангаа өмнөх цайны газрын эрх ашигтай холбоотой гэж та үзэж байга юм уу?

-Намайг сургалттай байх хооронд манай сургуулийн нягтлан цайны газрын хүнтэй ирж нарийн бичигтэй уулзсан байдаг. Ингэхдээ тэр хүн манай нягтланг загнаад явж байсан гэсэн. Ямар компани шалгарсан юм, материалаа гаргаад ир, Өмчийн харилцааны газар руу залга гэх мэтээр загнасан гэсэн.  Үүний дараа манай нягтлан тендер шударга бус явагдсан гэсэн гомдол гаргасан болохоор хардах үндэслэлтэй

-Та сургуулийн эмчийг дарамталсан юм уу?

-Тэр бол цэвэр гүтгэлэг. Өчигдөр би эмчтэйгээ уулзаагүй.

-Ер нь журам дээрээ гэрээт борлуулагч болоод гар дамжин худалдаалсан бүтээгдэхүүнийг үдийн цай хөтөлбөрт нийлүүлэхгүй гэсэн байгаа шүү дээ. Та тэр журмыг уншсан биз дээ?

-“Бенедакт” компани үдийн цай нийлүүлээд олон жил болж байгаа. Анх үдийн цай нийлүүлж эхлэхэд ажилласан компани. Бид хүүхдийг үдийн цайгүй байлгах ёсгүй. Тиймээс  яаралтай арга хэмжээ авах үүднээс Өмчийн харилцааны газар руу хандсан. Тэгэхэд үдийн цай ханган нийлүүлдэг байгууллагууд байгаа, та тийшээ ханд гэсэн хариу өгсөн. Ингээд бид бусад сургуульд үдийн цай албан ёсоор нийлүүлдэг “Бенедакт” компанид хандсан. Тэгээд 14 хоногийн хугацаанд түр хамтарч ажиллах гэрээ байгуулахаар болсон. Гэтэл өмнөх гэрээ цуцалсан “Сор Алтай” компани бүтэн сар ажиллаж байхад огт дугараагүй хэрнээ өөр компанитай хамтрах болохоор эсэргүүцэж байгаа нь цаанаа өөр ашиг сонирхол байгаа гэж үзэж байна. Багш нарыг толгойлоод явж байгаа нэг  хүн байгаа. Бид бүгд түүнийг мэдэж байна" хэмээн  сургуулийн захирал өөрийгөө өмгөөлж байлаа.

"Манай хоёр охин энд сурдаг. Өчигдөр боов өглөө гээд идээгүй барьчихсан ирсэн. Хаяг, шошгүй л юм харагдсан. Өнөөдөр сонсоход хүүхэд өвдсөн гэж байна. Уг нь төсөв мөнгийг нь нэмээд ч болов өдөрт олигтой шим, тэжээлтэй хоол өгмөөр байна. Хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, найдваргүй газраас хоол, хүнс нийлүүлж байгаад харамсаж байна. Хүүхдүүд өдрийн ихэнх цагийг сургуул дээрээ өнгөрөөдөг. Мэдээж өлсөж, цангана. Тэгээд ийм найдваргүй, баталгаагүй хоол, цай өгөхөөр яах юм бэ, болохгүй шүү дээ. Би одоо санаа зовж, түгшиж л байна. Өдрийн хоолны төсөвт эцэг, эхээс мөнгө гаргаж болох юм. Гэхдээ хүмүүсийн амьдрал янз бүр шүү дээ" хэмээн тус сургуулийн эцэг эхийн төлөөлөгчид санаа зовниж байв.

        Нэгдүгээр сургуулийн хамт олон ийнхүү хөнжил дотроо хөлөө жийлцэж байхад  түмний хүүхэд өгсөн үдийн цайнаас нь хордоод эхэлжээ. Сургуулийн захирал Д.Цогзолмаагийн хардаж байгаагаар “Үдийн цай хөтөлбөр” аль хэдийн бизнес болсон.  Ихэнхдээ муу хүмүүсийн гарт орчихсон" гэв. Тэрбээр захирал болоод удаагүй байхад тус сургуульд үдийн цай нийлүүлдэг компанийн хүн өрөөнд нь орж ирсэн байна. Ингэхдээ 1.500.000 төгрөг өгчээ. Учрыг нь асуувал Үдийн цай нийлүүлдэг компани төрөөс 15 сая төгрөг аваад арван хувийг нь захиралд өгдөг гэжээ. Ийм бичигдээгүй хууль мөрдөгдөөд удаж буйг хэллээ.

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхэд өдөрт 600 төгрөгийн хоол иддэг. Энэ мөнгөөр бид нэг хуушуур ч авч чадахгүй. Иймээс энэ хөтөлбөрийг нэг бол зогсоох нөгөө бол төсвийг нь нэмэх шаардлагатай болсон нь нэгдүгээр сургуульд болж буй үйл явдлаас харагдаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүүхдийн ээж 2019-10-02 203.91.112.78

Ард нь огт өөр зорилго бий. Хуучин бохир гэж хаагдсан цайны газрын явуулга. Бас шинэ захиралтай болсноор багш нар өөрсдөө 1 ангид 70 хүртэл хүүхэд мөнгөөр оруулах арга нь хаагдсан.

Avatar

ЗОЧИН 2019-10-02 203.91.112.78

ДАРГА НАР ХҮҮХДЭЭ ТУЛГААД ӨГДӨГ Ш ДЭЭ . БАГШ АЖИЛЧДЫН ХҮҮХДИЙГ АВДАГ УЛАМЖЛАЛТАЙ. ГЭТЭЛ ӨМНӨХ ЗАХИРАЛ ХЭДЭН АЖИЛЧДЫН ХҮҮХДИЙГ АВАХГҮЙ ГЭЖ АД ҮЗЭЭД БАЙХАД ХАРИН ЭНЭ ЗАХИРАЛ АВСАН ГЭСЭН ШҮҮ

Avatar

Зочин 2019-10-02 139.5.219.79

ene zahirliig atg n shalgaachee.toirgiin bish uvhnuun huuhed elssen baina.huuhdiin zugaa;ganii mungunuus zahiral idej shamshigduulsan bn.bas guanznaaasaaa bainga mungu nehej daramtalsan uhgui bolhoor n huusun gdg n unen yum bishuu

Avatar

зочин 2019-10-02 202.9.45.214

Улаан хувцастай гуанзны авгай шунал нь дэндсэн цагаандаа гарсан гэдэг нь харваачийн тодорхой байна та олон жил их ч ашиг олсонг эцэг эхчүүд мэдэхгүй гэж бодоод л бн уу чанаргүй хоол ундаар мөнгөжихөө болих хэрэгтэй ямар аргаар оршин тогтоод байгаа ч шалгаж зайлуулах гэхээр тээг болоод хүн амьтан турхирч худал мэдээлэл цацахаа зогсоо!!!!!

Avatar

зочин 2019-10-02 202.9.45.214

Тэгж ярих юм бол энэ захирал ирж мөнгөөр хүүхэд оруулдаг асуудлыг таслан зогсоож чадсан юм. Орлогийн үүдийг нь хаахаар шээс нь гоожиж үхэх гэж байгаа шунал нь дэндсэн хүүхдийг мөнгөө олох хэргэсэл болгосон муухай авгайн дагалдагч хахуул авагч хэдэн хүнээс болж сургуулийн нэр хүнд унаж байгаа шүү.

Avatar

Зочин 2019-10-02 139.5.219.79

gutsna biz.naad acgai chin uuruu avilgal ugj zahiral bolson n todorhoi.zahiral hiih bolovsrol turshlaga bhgui.zahirliin shalguurt yugaaraa ch tentseegui hun.ene jil gehed 200 garan huuhed elssenii 90 n hamragdah toirogiih baisan bn.busad n ene avgain munguur oruulsah huuhed boltoi bn

Avatar

зочин 2019-10-02 202.9.45.214

Шинэ захирал ирж мөнгөөр хүүхэд оруулдаг асуудлыг таслан зогсоож чадсан юм. Орлогийн үүдийг нь хаахаар шээс нь гоожижи үхэх гэж байгаа хэдэн хүнээс болж сургуулийн нэр хүнд унаж байгаа шүү.

Avatar

зочин 2019-10-02 202.9.45.214

Энэ асуудлийн цаад утгыг мэдэхгүй байж хүн рүү битгий дайр, энэ хүн дурандаа захирал болоогүй цаанаас томилогдож ирсэн. Тэгж ярих юм бол энэ захирал ирж мөнгөөр хүүхэд оруулдаг асуудлыг таслан зогсоож чадсан юм. Орлогийн үүдийг нь хаахаар шээс нь гоожижи үхэх гэж байгаа хэдэн хүнээс болж сургуулийн нэр хүнд унаж байгаа шүү.

Avatar

Зочин 2019-10-02 139.5.219.79

ha ha durandaa ireegui yum bol zailaach.1 r surguuli bol mongoliin elit seheetnuudiig toruulj boijuulsan surguuli.enuun shig haana yu hiij baisan n medegdehgui delchiisen avgai irj danalzdag gazar bishee

Avatar

Tuya 2019-10-02 174.6.108.158

Udiin tsaig bur zogsooson n deer. Bohir gariin shar tarhah ayultai.

Avatar

G 2019-10-02 64.188.31.139

Udiin tsai ch gej dee. Odoo ajilluulaad baigaa awgain hiisen hool shig yumiig huuhduud iddeggui sht

Avatar

мөнцэцэг 2019-10-02 202.126.89.103

1р сургуулийн бага ангийн багшийнхаа үгийг сон соочээ Ч ЧАГЦАГ БАГШ ИД БАЯРЛАЖ БНМ ЭНЭ БАГШ Л ОЛОН ХҮҮХДИЙН АМЬ АВАР Ч БНА ШҮҮ ДЭЭ ЗХАИРАЛ НЬ ТООХГҮЙ ХЭЛ АМ ХИЙЖ ЯВААХҮН Б НА ГЭНЭЭ ИЙМ ЗАХИРАЛ БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ АРГА ХЭМЖЭЭ АВААД НИЫТЭД ИЛ ТОД ҮЗҮҮЛНЖ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ ТАГ ЧТМЭЭГҮЙ ОРХИВОЛ ҮР ХҮҮХЭДҮҮД ҮХЭХ Ч ЮМ БОЛОХ ГЭЭД БНА ШҮ

Avatar

ЗОЧИН 2019-10-02 203.91.112.78

үдийн цайны б**в авчирсан газар яагаад чимээгүй зөвхөн захирал руу дайраад байна. энэ их сонин байна захирал руугаа дайхаар компани руу гомдол гаргаж болдоггүй юм уу үдийн цай гээд энэ захирлыг унагаах гэсэн асуудал бишүү муу ёрын юмаа. захирлаа дандаа асуудалд оруулдаг. нэг эмэгтэй захирлыг бас янз бүрээр яриад гаргасан дараагийн эрэгтэй захирлаа АТГ өгчихсөн сонирхолтой юмдаа

Avatar

анир 2019-10-02 182.160.38.65

Сургуулийн Цайны газрын ашиг их болохоор хуучин нь гарахгүй, шинэ цайны газар ажлаа хиймээр байнаа

Avatar

Зочин 2019-10-02 24.12.0.213

udakguu 1 surguuli nuuraaana gj bn lee kurelsuk

Avatar

Зочин 2019-10-02 202.9.43.40

Ugaasa nuraagad dahiad barij baina

Avatar

Зочин 2019-10-02 202.9.42.184

Ene udiin tsai hotolboriig boliulchij boldguimuu.baga angiin huuhed tsoon tsagaar hicheelledeg.gertee tsai hooloo ideed l garch bga.hariad umaa idchihne.huuhed l um chin garaa sain tseberlej chadah ch ugui l bgaa bh.

Avatar

Zochin 2019-10-02 66.181.161.104

Huuchin baisan bagshiig ajilluulj baihad ih goyo hooltoi baisan sht. Odoo ene shuuhdeed yawaad baigaa Munhjargal gedeg awgain hiisen hool unen aimaar. Huuhduud ideggui shuud l hayadag baisan sht. Nodnin Hed heden huuhduud hoolond hordood suid bolohod yu ch duugaraagui baij odoo l neg huuhdiin tuluu geed duugardag. Naad shuugian tariad baigaa garuud chini nootoi shuu

Avatar

ЗОЧИН 2019-10-02 203.91.112.78

өмнөх нэг багш ажиллаж байхад үнэхээр сайхан хоолтой байсан хүүхдүүд хүртэл дуртай байсан

Avatar

зочин 2019-10-02 202.131.245.69

үдийн цай хөтөлбөр уг нь зөв хэрэгжүүлбэл хэрэгтэй нэгэндээ их өгөөжтэй. даанч нам, дарга нарын буруу томилгооноос төр, хувийн хэвшилгүй буруу зарчим үйлдэл хэрэгжих юм даа. сайд, дарга болж эрх мэдэлд шунасан дуракууд тэр албан тушаалынхаа ажлыг ном ёсоор нь хийгээч ээ.

Avatar

эцэг эх 2019-10-02 202.126.89.99

үдийн цайгаа идээгүй 00 руу асгасан гэхээр нь нэг удаа юм авч өгсөн муудчихсан байсан. маргахш нь хэлтэл манайхаас аваагүй гэж загнасан. ийм газар эргэж хоолоо хийвэл манай хүүхэю лав идэхгүй

Avatar

эцэг эх 2019-10-02 202.126.89.99

энэ цайны газраас хүүхдэдээ юм идүүлж болохгүй шүү. маш муухай заваан газар бн лээ

Avatar

эцэг эх 2019-10-02 202.126.89.99

гурилан бүтээгдэхүүн идээд 24 цагийн дараа хордоод эхэлсэн гэж ярих юм. хордоогүй хүүхдүүдийг хордсон болгох гэж байгаа нь их сонирхолтой

Avatar

ЗОЧИН 2019-10-02 203.91.112.78

Тэр ярьсан багш худлаа залсан байхаа гурилан боовонд хордсон гэж үү. тэгвэл хийсэн компани яагаад дуугүй байна.

Avatar

Зочин 2019-10-02 182.160.38.65

Сургуулийн Цайны газраас маш их ашиг олдог болохоор хуучин цайны газрын авгай чацга алдах нь ээ.ОЛон жил идлээ ш дээ одоо болноо, дараагийн хүндээ өг.

Avatar

unen hudliin dens 2019-10-02 203.91.115.48

umnuh zahirlaa awilgalaar mataj unagaasan odoo iim shantaach hiigeed. muu humuus ymar ih ym be. huuhdiin hordlogo ntr ch zahialgatai hudlaa zuil

Avatar

Зочин 2019-10-02 182.160.38.65

1-р сургуулийн цайны газар гамшиг шдээ, Шинэ захирал ирээд зогсоож дээ

Avatar

м 2019-10-02 203.91.115.38

Орчлон сургууль, орос 3 олон зуун хүүхдүүдийг хордлогод оруулсныг мартаагүй биздээ.

Тэр Соронзон авгай, Тэр Оджаргалын эхнэрүүд хээв нэг ардын хүүхдийг хоолоор хордуулсан шүү дээ

Avatar

Зочин 2019-10-02 203.91.115.48

guanznaasaa mungu awchaad yu ch ugui hooson uldeesen geed surguulinhaa ner turiig ingej unagaaj ywdag bagsh ene chagtsalaas uur bdg boluu..

Avatar

TS 2019-10-02 202.55.191.130

Huuhduudiin eruul mend erh ashigaas iluu surguuliin ner tur gej yu baidagiin? Odoo ene zahiral n ene bagsh nariigaa daramtalahiin bna l daa, emchee surduulsen shigee. Batalgaagui, hayag shoshgogui yum huuhduuded ugch bhad n bagsh nar n haraad zogsooson bna. Zuv gej bodjeene. Zahiralaasaa iluu sain bagsh nar.

Avatar

м 2019-10-02 203.91.115.38

энэ негр шиг хар царайтай авгай захирал хийх хүн биш байнаа энэ чинь эмнэлэгт сувилагч асрагчаас дээш гарахгүй авгай байна шүү дээ. Гүррагчаа гэж авилгачин гуйлгачин захирлаас хойш энэ сургууль өөдлөхөө байлаа шүү

Avatar

Зочин 2019-10-02 202.21.108.196

Avilgachdiin huuhduud avligaliin zolios bolovoo gej. Etseg ehchuud ni oilgoh baigaa kkkk.

Avatar

Зочин 2019-10-02 103.57.93.97

Хотын орлогч дарга айлгүй Анхмаагийн найз шахаа Цогзолмаа болио. Энэ том сургуулийг удирдах та 2-ын хов ярьж суухаас дээгүүр түвшний асуудал

Avatar

Зочин 2019-10-02 202.126.88.73

Амталж үзсэн. б**в хатуу байсан кккк

Avatar

Зочин 2019-10-02 66.181.183.14

Захирал авгай болилсой өөрөө идэж үзээсэй ичдэггүй юм байхдаа өөрийгөө өмөөрөөд тэр менежер гнж ямар муухай хүн бэ хүүхэд хордуулах хоол өгч байдаг Болиосой

Avatar

зочин 2019-10-02 203.91.112.78

худлаа залдаг гарууд бна. хар ч гэх шиг царай зүсээр хүн муулах нь юу вэ. хийсэн ажлаар нь дүгнэх нь зөв байх

Avatar

зочин 2019-10-02 139.5.218.46

1-р сургуулийн хүүхдүүд хүргүүлж авдаг машиныхаа маркаар уралддаг оюуны хомсдлууд. Иймэрхүү сургууиудын үдийн цайг хаах хэрэгтэй. Юун гөөхийний зодоон. Хөдөө орон нутаг, захын дүүргийн хүүхдүүдийг хичээлдээ ирэх сонирхолыг нь дэмжиж үдийн цай өг. Төсвийг нь нэм. Юм бүр дээр тэгш эрх ярьж донгиотож, халамжийг хавтгайруулдагаа зогсоо. Халамж, тэтгэлэгийг хороо дүүрэгтээ өргөдөл гаргаад, бүртгэлээр олгож бай. Төвийн дүүрэгийн сургуульд үдийн цай хөтөлбөрийг зогсоо.

Avatar

Зочин 2019-10-02 103.229.123.84

Компани шиг юмны захирлуудаа ядаж сургууль цэцэрлэгийн хоолны тендертээ заргалдахаа болиоч ялагдсан бол тэгээл орхиоч хүүхдүүд өлсгөн барин байж шүүхдэж олсон мөнгө чинь хоолойгоор чинь яаж давнаа

Avatar

Зочин 2019-10-02 103.229.121.133

Үдийн цай хоол гэж заваан юмаа болимоор юм хүүхдүүдийн насан туршийн ходоод гэдэсний өвчтэй л болгохоос цаашгүй бөөн луйвар хуйвалдаан бөөн хөрөнгө мөнгөний асуудал өгвөл өгсөн шиг хатуу хяналттай чанартайг нь өг үгүй бол бүр тэр чигт нь болих хэрэгтэй засаг үнэндээ л тэр чигтэй луйварчин чадваргүй Оркуудаар дүүрсний нэг жишээ

Avatar

Зочин 2019-10-02 64.119.19.193

Тийм шүү. Үдийн цайг боливол таарна. Эрүүл ахуйн шаадлага хангахгүй хоол амт чанаргүй хоол өгснөөс өгөхгүй бсан нь дээр.

Avatar

зосин 2019-10-02 202.9.43.77

600 төгрөгөөр Ганц Мантуу Бууз авч идэж чадахгүй. Бүр зогмоо

Avatar

ZOCHIN 2019-10-02 122.201.24.209

HAAD BALAI ZAHIRAL AVGAIG CHINI SURAGCHID NI UZEJ CHADDAGGUIYUM BNA LEE. YADAJ HUUHED MENDELJ BAIHAD UUDUUS NI YARVAIDAG GESEN SHUU. SURGUULI DEER OLIGTOI ARGA HEMJEE ZOHIOHOO BAISAN, ZOHIOSON NI DUGNEHDEE DANDAA LOBBY GEED HUUHDUUD BOOJ UHEH GEED BDAG BOLSON.

Avatar

НННН 2019-10-02 203.91.112.78

ЭНЭ ЗАХИРАЛ ИРЭЭД ЭНЭ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ТООГ ШУДАРГААР БАРЬЖ БАЙНА 490 ХҮРЧ БАЙСАН СУРАГЧИЙН ТООГ 210 БАРИН ГЭДЭГ МУУ ХҮН ҮҮ . ҮНЭН ТӨЛӨӨ ЯВЖ БГАА МУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС МӨНГӨӨР ХҮҮХДЭЭ ОРУУЛЖ ЧАДААГҮЙ БОЛОХООР ХОРЛОЖ БАЙНА . ЯНЗ БҮРИЙН АРГААР ОРЛОГО ОЛДОГ ХҮМҮҮСИЙГ ТАСЛАН ЗОГСООСОНД ХОРСОЖ БАЙНА

Avatar

MONGOL 2019-10-02 202.126.88.67

Mongoliin ireeduigeer baga togolooroi, ezengui turiin emegenel Neg nam garahaar… ULS EZENGUI BOLDOG…

Avatar

Зочин 2019-10-02 202.126.88.67

Арай ч дээ ийм юм бас байдгаа

Avatar

Сайхан 2019-10-02 202.55.188.45

Одоо цайны газрууд нь захирлынх нь мэдэлд очоод өмчийн харилцааны газартайгаа нийлээд сонгон шалгаруулалт гэж жүжиг тавиад ах дүү хамаатан садан хамааралтай хүмүүсээ оруулаад удахгүй бөөн хордлого гарнаа. Мэргэжлийн бус хүмүүс, зориулалтын гал тогоогүй. Тэгээд үдийн цайнд 1 хүүхдэд өгдөг 600 төгрөгний талаар нь 300 төгрөгөнд өгдөг хоол гэж хог

Avatar

Bum zahirlaas ehtei shdee 2019-10-02 95.216.11.174

Zaa Bum zahirlaas ehelj ene shahaani biznes ehelsen gejugaa. Odoo songuuli oirtood no-toi asuudluudig zahirlig husah zamaar delgene. Gehdee shiidegdehgui. Umnuh "awilgaar" husagdsan nuhud tulhets ugch bh magadlaltai. Buyn yumaa haha

Avatar

Zochin 2019-10-02 67.81.189.74

Tsogzolmaagiin buruushdee

Avatar

Туул 2019-10-02 202.55.188.45

Энэ Үдийн цай хоол нэртэй юмыг Маш сайн шалгах хэрэгтэй. Нийслэлийн өмчийн харилцааны газар гэж авилгалд идэгдсэн газар хүмүүсийнх нь хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Мэргэжлийн хяналтын шалгалт нь зохиомол. Ямарч гэнэтийн шалгалт явдаггүй. Хоол нэртэй бантан хутгагч нартайгаа сүлбэлдчихсэн.

Avatar

Зочин 2019-10-02 139.5.219.79

uhej daldalmarudd

Avatar

халтар царайт 2019-10-02 203.91.112.78

сайд байсан Цогзолмаа юу кккк тэрч юу вэ хахаха арай л сонин байна захирлаар оролдож өөрөө захирал болох эсвэл танил талаа оруулах гэсэн явуулга

Avatar

Эцэг эх 2019-10-02 202.9.43.231

Захирал гэж энэ авгай зөвхөн өөрийгөө л хамгаалаад бн шүү дээ.сайн шалгах хэрэгтэй.эхлэж дуугарсан тэмцэж байгаа багш нар шударга зөв бн.түмний хүүхдийн төлөө ингэж өөрийгөө золиослох хүн ховор болсон шүү…

Avatar

Иргэн 2019-10-02 112.72.12.3

Тэр багын менежер хаанаас ирсэн хүн бэ? Харваас шахааны хүн. Ярианы чадваргүй үнэн бүтэхгүй хүн байна. Тэр үдийн цайг хараад шууд болиулах эрхтэй албан тушаалтан шүү дээ.

Avatar

Эцэг эх 2019-10-02 202.9.43.231

Харин тийн яриа хөөрөө ч байхгүй хууль дүрмээ ч мэдэхгүй ийм шахааны хүмүүсийг зайлуулаачээ

Avatar

Зочин 2019-10-02 98.193.46.101

harinch bolowsroltoi olon ailiin huuhdig zuw zamdn zaaj bsan mundag bagsh hun shuu! shawi naraasn asuusanch hench muu helehgui bi basl neg shawi n bna

Avatar

Болио 2019-10-02 64.119.23.96

Өгхөө боличих ялангуяа ийм баян хүүхдүүдтэй сургуульд

Avatar

Зочин 2019-10-02 202.5.198.42

б**в идээд хордлого авна ч гэж юу байхав. Гэхдээ аль ч сургуулийн үдийн цай бизнес болсон нь үнэн. Цайны газрыг тендер нэрээр удирдлагуудын аль эсвэл дүүргийнхний шахааны газар ажиллуулдаг гэж ярицгаадаг нь оргүй биш. Хүүхдээ бодвол өгмөөр байдаг хүүхдээр бизнес хийдэг нөхдүүдийг бодохоор болимоор ч юм шиг.

Avatar

Зочин 2019-10-02 103.212.118.186

зочинЭнэ бол зөвхөн захиралын хариуцлага 1500000 авсан гэнэ 1-р сургуулийн захиралууд эртнээс хахуулд идэгдсэн шүү дээ,Аль ГҮРРАГЧААгийн үеийн юм шүү,Дараах нь бас хахуулчин байгаад хөөгдсөн,Одооных нь бас адил

Avatar

Зочин 2019-10-02 202.126.88.138

Биднийг бага ангид байхад юун үдийн цай хоол, юу ч өгдөггүй, болоод л байдаг байсан. Одоо ингэж заваан мөнгө угаадаг аргаа болимоор юм. Хоол биш хор л өгч байгаа, эцэг эхчүүд өөрсдөө сайн дураараа үдийн цайг зогсоох санал гаргах хэрэгтэй.
Үр хүүхдэдээ өөрсдөө хоол ундыг нь бэлдэж өгч явуулсан нь дээр.

Avatar

иргэн 2019-10-02 59.153.115.196

энэ олон төсөл хөтөлбөрөө боливол тун их мөнгө хэмнэнэ дээ даан ч шунал гэж агуу юм байх юм

Avatar

ХЭХЭ 2019-10-02 203.217.139.225

БҮХ СУРГУУЛЬ ДЭЭР АДИЛХАН п***а ҮДИЙН ХООЛ ҮДИЙН ЦАЙ ГЭЖ ҮХСЭН ЭЛИЙ НЬ БАЙХАВ ДЭЭ

Avatar

Зочин 2019-10-02 202.126.89.214

Сургуулийн нягтлан сонгон шалгаруулалт үнэн зөв явсан эсэхэд гомдол гаргасан бол шударга явагдаагүй л байна даа. Үйлчлэгч нараа боовтараа тараахгүй бол ажлаас хална гэж сүрдүүлсэн хүн шударга байсан гэхэд хэцүү л юм байна. Удирдагч хүн ийм байхгүй ээ.Ямар боловсролтой хүн гэхээрээ хүүхдүүийн эрүүл мэнд ч бодолгүй эрх мэдлээрээ хүнийг дарангуйлж суудаг юм бээ!!! Бүхэл бүтэн улсын сургуулийн захирал хүний хийсэн үйлдэл гэхэд арай шүү. Албан тушаалаа биш ажлын хариуцлага, ёс зүйгээ бод!!!

Avatar

зочин 2019-10-02 203.91.112.78

цэвэрлэгчээр туслуусан гээд байхад тараалгасан юм гэдэг чинь юу юм вэ. тэд хийх ажилтай хүмүүс биздээ

Avatar

Etseg eh 2019-10-02 59.153.114.56

Bagsh nartaa bayarlalaa. Huuhduudiin mini tuluu setgel gargaj ajildagt dahin talarhay.

Avatar

Зочин 2019-10-02 43.228.129.229

Сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэнд хамгийн чухал байхад захирал гэх эмэгтэй үүнд огт ач холбогдол өгөлгүй хаана, хэн үйлдвэрлэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, чанарын бичигтэй эсэх нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурагчдийн эцэг эхэд огт танилцуулалгүй шууд өгч байгаа нь маш хариуцлагагүй байна. Түмний хүүхдийг хариуцан ажилладаг байж төрийн өмчийн газрын хийх ёстой ажлыг захирал та дур мэдэн зогсоож, хариулагагүй хандаж байгаа чинь харинч илтийн ашиг сонирхолын зөрчилтэй л байна даа

Avatar

Зочин 2019-10-02 202.9.42.241

Naad zahiral avgai ch ih uul tamaa uzne dee zailuul

Avatar

зочин 2019-10-02 203.91.112.78

өөрөө зайлуулах гээд бгаа юм уу

Avatar

Зочин 2019-10-02 202.126.89.154

Нийслэлийн МХГ эрхэм улсын байцаагчид ажлаа хийгээчээ, үгүй бол зайгаа тавьж ажлаас гарцгаагаач, өрөөндөө сууцгаагаад байх юм," бүр цаадхи эздийг нь" гэдэг шиг тэр б**в хийж байгаа газраас нь эхлээч, 1-р сургуулийн удирдлага нэг бишээ, авилга, танил тал байж таарна, Захирал та ажил хийж чадахгүй байж, яах гэж\ хахуульдаж \ дарга болоовдээ,

Avatar

Зочин 2019-10-02 203.91.112.78

Энэ асуудлийн цаад утгыг мэдэхгүй байж хүн рүү битгий дайр, энэ хүн дурандаа захирал болоогүй цаанаас томилогдож ирсэн. Тэгж ярих юм бол энэ захирал ирж мөнгөөр хүүхэд оруулдаг асуудлыг таслан зогсоож чадсан юм. Орлогийн үүдийг нь хаахаар шээс нь гоожижи үхэх гэж байгаа хэдэн хүнээс болж сургуулийн нэр хүнд унаж байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж